Татвар төлөгчдийн мөнгөөр Дэлхийн аварга үзнэ гэв үү
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн балаг дуусахгүй нь ээ. Хуурамч дипломтой хэмээн Авто замын газраас “хөөгдсөн” гэх мэдээлэл дуулдах болсноос хойш Д.Бат-Эрдэний нэр хэвлэлээс салаагүй. Төд удалгүй ИТХ-ын даргаар очихдоо 70 саяар өрөөгөө тохижуулж, 50 саяар машин авсан нь илэрч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. МАН-ын “хурган”' дарга нарын нэг гэгдэх энэ залууг эсэргүүцсэн иргэд дүүргийн ИТХ-ын байрны өмнө жагсаал зохион байгуулж байсан. Гэтэл мань нөхөр гурван өрөө байраа тохижуулчихаад тансаглах бол байж болох асуудал. Би цаашдаа ч тансагласаар байх болно гэх утга бүхий үг хэлж байсан юм.
 
Тэрбээр, “Би хууль зөрчөөгүй. Чи шалгуулдаг газраараа явж шалгуул. Би хаана ч тансаглана. Хуучин авто замын газар байхдаа ч ингэж байсан. Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газар байхдаа ч бас иймэрхүү байсан. Үүнийгээ хэнээр ч заалгуулахгүй. Тэр машины тухайд хурлын ажлын алба машингүй байсан. Тиймээс машинаа өгсөн. Машин авсан нь тансаглаад байх зүйл ч байхгүй. Солонгосын нэг машин гадаа зогсч байна. Хэн нэгэн орж ирээд хууль бус үйлдэл хийсэн гээд дайраад байх нь онц биш байна. Миний хувьд товчхондоо гэхэд хууль бус үйлдэл хийж, түүнийгээ нуугаад байгаа зүйл алга. Хууль зөрчсөн эсэхийг шүүх цагдаа нь тогтооно уу гэхээс өөр хэн нэгэн тогтоодог зүйл биш. Надад айж, ичих зүйл алга. Ямар нэгэн хууль зөрччихөөд нуугаад байгаа зүйл алга. Энэ өрөөг та нар хар. Сайхан зассан байна. Үүнийг тансаглал гэж хэлэхгүй” гэж ярьсан нь  өнөөдөр ч хэвлэлийн хуудаснаа үлджээ.
 
Энэ маргаан арайхийн намжиж байтал дахин нэг асуудал босч ирсэн юм. Д.Бат-Эрдэнээр толгойлуулсан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувийн хэрэгцээнд зориулан жижиг Ipad нийлүүлэх тендер зарласан нь шүүмжлэлийн бай болсон юм. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж хувьдаа Ipad авч, үүнийг авахгүй бол ажил урагшлахгүй байгаа мэтээр аашилж аяглаж байгаа тэдний тансаглал багагүй шүүмжлэл дагуулсан. Ямартай ч 28 сая төгрөгөөр бүх төлөөлөгчдөө “Ipad’’-жуулах маргаан тэгсхийгээд намжсан юм. Ipad авсан уу, аваагүй юу гэдгийг ч дахиж хөндөөгүй. Ард түмэн нохойн махаар хооллож байна, тал талх идлээ хэмээн улс төр хийж байгаа МАН- ын залуусын үнэн төрхийг илчилсэн нэг мэдээлэл дахиад л хэвлэлээр цадагдав.
 
Жиргээчид нь энэ талаар багагүй шүүмж­лэл өрнүүлэв. Мөнөөх л Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчидтэй холбоотой. Өнөөдөр эдийн засаг хэцүү байгааг хаа, хаанаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл ийм хүнд хэцүү үед төрийн албан хаагч, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах тангараг өргөсөн төлөөлөгчид татвар төлөгчдийн мөнгөөр Бразил улсад очиж Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн үзэх юм гэнэ. Үүнээс илүү хэтэрсэн тансаглал гэж байх уу. Бразил улсад аялах, тэмцээн үзэх хоёр талын зардал, буудаллах байр хоолны мөнгө нийлээд нэг хүнээс 10 сая төгрөг шаардагдана. Тэгэхээр эдгээр төлөөлөгчид тус бүрдээ 10 сая төгрөг гаргах чадал чансаатай гэдэгт итгэхгүй нь.
 
Жижиг Ipad авах нэг сая төгрөгийг хувиасаа гаргаж чадахгүй татварын мөнгөөр авах гэж байсан эрхмүүд хувь хувиасаа 10 сая төгрөг гаргаж хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзэх гэж байна гэхээр санаанд буухгүй байна. Өөрсдөө энэ мэдээллийг үгүйсгэсэн. Мэдээж энэ ор үндэсгүй мэдээлэл биш гэдэг нь тодорхой. Хэн ч ийм худлаа асуудлаар улс төр хийхгүй биз. Энэ тансаглалыг хэн зогсоох вэ. Сөрөг хүчин хэмээн үргэлж өөрсдийгөө цоллодог, ард түмний амьдрал доройтож байгааг амаа ангайн гайхаж байгаа Ардын намын удирдлагууд даварсан хурган дарга, төлөөлөгчиддөө хариуцлага тооцно гэж найдья.
 
28 төлөөлөгчийн 280 сая бүр биш юм аа гэхэд хөлбөмбөгийн дэлхийн аварга үзэх гэж суугаа тэдгээр төлөөлөгчдийн тус бүрийнх нь зардал мөнгөөр Чингэлтэйн хэчнээн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх вэ. Өдрөөс өдөрт өнгө алдсаар байгаа дүүргийнхээ тохижилт, гэрэлтүүлэг, хогийг нь энэ мөнгөөрөө цэвэрлэхсэн. Юм ээлжтэй гэдэг. Дахиж ингэж тансаглах эрхийг дараа дахин өгөхгүй л болов уу.

Монголын мэдээ
Б.Балжир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2 2014-05-27 06:44:52
    Загджав гэдэг нөгөө Хан-Уулын засаг байсан улаан авилгачийн хүү гэж их том хүн байдаг юм байна. Өнөөдөр өөрийнхөө нэр дээр байдаг шавраын ордын хулхи тайланг Уул уурхайн яамны газрын дарга Батхүү Отгочулуу Сайдын зөвлөх Бат Эрдэнэ нарт хэлээд л шууд ногоо
    103.26.194.1
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2014-05-27 06:44:41
    Бас нэгЗагджав гэдэг нөгөө Хан-Уулын засаг байсан улаан авилгачийн хүү гэж их том хүн байдаг юм байна. Өнөөдөр өөрийнхөө нэр дээр байдаг шавраын ордын хулхи тайланг Уул уурхайн яамны газрын дарга Батхүү Отгочулуу Сайдын зөвлөх Бат Эрдэнэ нарт хэлээд л шуу
    103.26.194.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Battulga  2014-05-27 02:53:17
    niisleliin irgediin hurliin darga battulga bas l 100 sayaar uruuguu yanzlaj 150 sayar mashin avch l baisan sh dee. teriig ni bas bicheech
    124.158.76.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Niislel 2014-05-27 02:52:07
    Niisleliin irgediin hurliin AN humuus bas bugdeeree tatvar tulugchidiin munguur yavna l gej baih chini lee. ene setguulch shudarga l yum bol teriig ni bas bicheech
    124.158.76.15
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-27 02:25:49
    Хулгайчуудыг шоронд нв хатаа, даврчихсан юм. Шалгалт хийх хэрэгтэй. даварсан хулгайч авто замын газрын дарга байхдаа Улаанбаатарын замыг дуусгасан даа. Одоо арай дээрдэж байна. Энхбаярынбууны нохой...
    112.72.13.49
    Мэдэгдсэн Хариулах
  • huih 2014-05-27 00:36:36
    dawarsan golog ba golognuud
    122.254.127.67
    Мэдэгдсэн Хариулах