Дөрвөн байнгын хорооны хуралдаантай
Өнөөдөр дөрвөн байнгын хорооны хуралдаантай.

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас  “Г” танхимд:
 
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал:
 
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
 
 “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
 
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
 
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 
2.Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал:
 
Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал:
 
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 
  4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  хуралдаанаар хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
 
“Оюутолгой” ХХК-нд хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонсох /хаалттай/.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-11 01:22:08
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.169
    Мэдэгдсэн Хариулах