Гаалийн агуулахад хөсөр хэвтэх тоног төхөөрөмжүүдийг хэзээ эмнэлгүүддээ нийлүүлэх вэ
Нийслэлийн эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн ачаар Улаанбаатар хотын Өрхийн эрүүл мэндийн бүх төвд анхан шатны үзлэг оношилгооны тоног төхөөрөмж нийлүүллээ хэмээн мэдэгдэж байсан нь саяхан.
Гэтэл гадаадын хүмүүнлэгийн байгууллагаас буцалтгүй тусламжаар ирж буй тэдгээр тоног төхөөрөмжүүд эздэдээ хүрэлгүй гаалийн агуулахад хэвтсэн хэвээр байна.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан гадаад хамтын ажиллагааныхаа шугамаар 493.3 мянган ам.долларын өртөг бүхий, эмнэлгийн анхан шатны оношилгооны тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар авсан байна. Гэтэл манай төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугаас болоод өнөөх нь эздэдээ хүрэлгүй Нисэхийн гаалийн агуулахад хэвтэж байгаа юм.
Учир нь Монгол Улсаас нэг ч төгрөг гарздаагүй, бас ямар ч өр, зээл тавилгүй, буцалтгүй тусламжаар оруулж ирсэн уг тоног төхөөрөмжийг зүгээр хүлээж авахын оронд гаалийнхан татвар нэхэн агуулахдаа хийсэн байна.
Уул нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4-д “Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй буюу хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг ч энэхүү хуулиа өнөөдөр мөрдөхгүй байгаа ажээ.

Энэ жил нийслэлийн Эрүүл мэндийн газарт тоног төхөөрөмжийн зардал гэж 800 сая төгрөг л төсөвт суулгасан. Гэтэл энэ тоног төхөөрөмж үүд нь тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй. Үүнээс манай гаалийнхан НӨАТ авна хэмээн гэдийж суугаа ажээ.
Хэрэв энэ түргэвчилсэн оношлууртай тоног төхөөрөмжүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвд өгснөөр хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс багасахаас гадна иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал ач холбогдолтой ажээ. Нийт  Өрхийн эрүүл мэндийн 140 төвд нийлүүлэгдэх ёстой  уг тоног төхөөрөмжүүд нь гурван жилийн дагалдах нөөц бүхий оношлууртайгаа ирсэн байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-02-11 10:47:40
    Yostoi teneg yum.yana daa.hezee ard irgeddee eeltei blno doo.
    103.26.193.252
    Мэдэгдсэн Хариулах
  • монголд саад болсон бузар байцаагчид 2015-02-11 09:59:27
    Гааль татварын байцаагчийг харсан газраа дээрэлхэж явцгаая
    112.72.13.169
    Мэдэгдсэн Хариулах
  • !!?? 2015-02-11 02:12:35
    Монголчууд өөрөө өөртөө саад болж, өөрийгөө хорлодог хамгийн тэнэг ард түмэн гэж гадаадынхан үнэлдэг нь үнэн юмаа!! Хүн өөрөө хичээхгүй бол аргагүй шдээ.
    202.179.15.248
    Мэдэгдсэн Хариулах
  • uya 2015-02-11 01:47:55
    iim todorhoi yumaa tegeed zohitsuulaad shiideh yostoi hun nj ajlaa hiihgui yuu huleegeed bgaa yum boloo???zaawal deereesee uureg daalgavar avch baij hudluh geed...
    202.21.113.22
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-11 01:23:37
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.169
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-11 01:05:28
    Гааль гэж авахын донтой нэг газар байнаа
    182.160.41.91
    Мэдэгдсэн Хариулах
  • заза 2015-02-11 00:22:18
    энийг шийддэг албан тушаалтан гэж алгуу
    202.131.235.211
    Мэдэгдсэн Хариулах