О.Содбилэг гишүүн Орхон аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд ажиллалаа. Тэрбээр томилолтынхоо нэлээд хэсгийг боловсролын салбарынхан, сурагчдад зориулсан юм. Учир нь эрхэм гишүүнд хаягласан өргөдөл, санал, гомдлын дийлэнх нь дээрх салбартай холбоотой байдаг аж. БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжаар барих ерөнхий боловсролын 21 сургуулийн нэгийг Орхон аймагт төлөвлөөд буй.

Тус сургууль болох “Эрдэнэт” цогцолбороос гишүүний орон нутаг дахь энэ удаагийн ажил эхэлсэн. Сургуулийн 40 жилийн настай барилгад 2300 хүүхэд гурван ээлжээр хичээллэж, завсарлагааны хамгийн сүүлчийн хонх 19.55 цагт дуугардаг. Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр босгох 21 сургуулийг нэг зургаар барихтай холбоотойгоор тэдний бэлтгэсэн төслийг хайхрахгүй байгаа тул шинэ барилга нь биеийн тамир, урлагийн зориулалтын танхим, номын сантай байх, эсэхэд санаа зовж, холбогдох хүмүүст нь уламжилж өгөхийг сургуулийн захирал хүсэж байлаа.

Эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ үед ийнхүү шинэ барилгатай болохоор шийдэгдсэнд сургуулийн хамт олон баяртай байна. Мөн үүнээс өмнө байраа өргөтгөх өд шаардлагатай эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох хоёр тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгахад О.Содбилэг гишүүн сэтгэл гаргаж ажилласныг сургуулийн удирдлагууд онцолж, талархалаа илэрхийлжээ.
 
УИХ-ын гишүүн О.Содбилэг тус сургуульд суралцаж байсан бөгөөд төрөлх сургуулийнхаа түүхт ойг тохиолдуулан бага ангийн хоёр бүлэгт таван сая төгрөгийн үнэ бүхий 40 ширээ, 50 сандал хүлээлгэн өгчээ.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мөнгө олож боломж 2015-02-10 18:01:27
    3 хоногт л 500 $ -ын ажил хийх боломж байна. Нэмэлт орлого олох хялбар аргуудын нэг. Зөвхөн интернэтэд холбогддог байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэ...