Галзуугийн голомтод хязгаарлалт тогтоожээ
ХХААЯ-ны удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт Дэд сайдын өгсөн чиглэл, үүргийн биелэлтийг дүгнэж, цаг үеийн мэдээлэл сонссон байна.

Энэ үеэр Мал, эмнэлэг, үржлийн газрын эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн  П.Болортуяа малын галзуу өвчний тохиолдлын талаарх мэдээллийг дуулгалаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 38  суманд 49 тохиолдлоор 67 мал, амьтан өвчилсний 43.3 хувийг үхэр, 31.3 хувийг чоно, үнэг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Увс, Баянхонгор аймгийн хоёр суманд найман мал амьтан өвчилж, аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лаборториор оношлогдож, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу голомтын бүсэд 14 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоож, холбогдох арга хэмжээ авч байна” гэлээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.