Нийслэлийг тэлэхээсээ илүүтэй нягтаршуулах нь зөв гэжээ

Дэлхийн банк Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлттэй холбоотой газрын харилцаа ба менежментийн судалгааг хийжээ. Тус судалгааны дүнг нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд танилцуулсан байна.

 Нийслэлийн хүн ам 2000 оноос хойш хоёр дахин өсч, хотын барилгажуулсан нутаг дэвсгэр 40 хувиар нэмэгдсэн ч бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудаас хүн амын нягтаршлаараа хамгийн бага хотуудын тоонд ордог байна. Энэ нь агаарын бохирдол үүсгэж, сургууль, цэцэрлэгийн тэгш хүртээмжийг бууруулж байгааг хэллээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт нийслэлд хэт их төвлөрснөөс болж цаашид энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд хотыг тэлэхээс илүү нягтралыг сайжруулах нь газрын зөв менежмент гэжээ. 

Хүн амын бараг 60 хувь гэр хороололд амьдарч байгаа нь хотын нийт газар нутгийн 90 хувийг эзэлж байгаа учраас дэд бүтцийг сайжруулах төлөвлөгөөндөө төсвийн нөөц болон иргэдийн санхүүгийн чадавхыг анхаарах хэрэгтэй байгаа аж. Дэлхийн бусад хотууд газрын харилцаа, менежментэд гол анхаарлаа хандуулдаг учраас иргэдийн ая тухтай амьдралыг хангахад чухал нөлөө үзүүлдэг байна. 


Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine