С.Бямбацогт: Хямралыг даван туулах хөтөлбөрийг чуулган завсарлахаас өмнө батлах ёстой
МАН эдийн засаг хямралтай үед ард түмнээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан. Энэ ч үүднээс дөрвөн багц асуудлын хүрээнд эдийн засгийн хямралыг даван туулах 50 орчим саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар эдгээр саналыг хүлээн зөвшөөрч 70 орчим хувийг нь тусгасан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ хөтөлбөрийг УИХ намрын чуулган завсарлахын өмнө яаралтай баталж, ард иргэдийн хүлээлтэд хариу өгөх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг эдийн засаг тогтворжиж байгаа мэт ойлголт өгч, хямралаас гарах тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнийг ойлгохгүй байгаагаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

Тэрээр "1998 онд эдийн засаг хямарсны уршгаар цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй байдалд хүрч байсан. 2009 оны хямралыг богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд даван туулсан. Манай намын бүлгээс шинэчлэлийн Засгийн газрын алдаатай, тооцоо судалгаа муутай бодлого эдийн  засгийг хямралд хүргэх нь гэж удаа дараа сануулж ирсэн. Үүний улмаас ажилгүй, орлогогүй иргэдийн тоо улам нэмэгдэх нь, цаг алдахгүй шаардлагатай арга хэмжээ авъя, хямралыг даван туулах богино, дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлье гэж сануулж байсан. Харамсалтай нь эрх баригчид үг авахгүй явсаар өнөөдрийн хямралт байдалд хүргэсэн. Тиймээс МАН улс орон, ард түмнээ бодож, эдийн засгийн хямралтай үед ард түмнээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан.

Өнөөдөр гудамжинд таарсан ямар ч хүнээс асуусан амьдрал хүнд байна гэж хэлж байгаа. Ийм учраас хямралыг даван туулах гэж, ард иргэдийн амьдралыг улам муутгахгүйн тулд богино хугацааны хөтөлбөр боловсруулсан. АН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах тогтоолыг хэлэлцэхгүй гэж байгаа нь эдийн засаг хямраагүй гэсэн үг үү. Эсвэл хямралаас гарах сонирхолгүй байгаагийн илрэл үү. Бий болсон улс төрийн шинэ нөхцөл байдал, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохирсон хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ёстой" гэлээ. Мөн МАН, АН-ын хамтарч засаг байгуулсан гэрээнд нэн тэргүүнд хямралыг даван туулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан юм.

Хөрөнгийн татвар нэмэхийг дэмжихгүй

Энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэхээр товлогдсон Нийслэл хотын албан татварын тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямралтай үед ард иргэдийн нуруун дээр ачаа нэмэх татвар шинээр бий болгох шаардлагагүй гэдэгт санал нэгдэв. Тухайлбал, орон сууцны нэг кв метр талбайд ногдох татварыг 10 мянган төгрөг болгох, бар ресторан, зочид буудал, хоолны газраар үйлчлүүлж байгаа хүмүүсээс татвар авах, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа аж ахуйн нэгжүүдээс нэмж татвар авах нь буруу гэж үзсэн байна.

Төрийн өмчийн хувьчлал ард иргэдэд ээлтэй, төрд үр ашигтай байх ёстой

Засгийн газраас өргөн барьсан Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд төрийн өмчийг хөрөнгийн бирж, дуудлага худалдаа, концесс, хувьцаа олгох гэсэн дөрвөн хэлбэрээр хувьчлахаар оруулж иржээ. МАН-ын бүлэг хувчлалыг ийм ялгавартай байдлаар явуулж болохгүй, нээлттэй, шударга, ил тод явуулах ёстой гэж үзэв. Эдийн засагт хямрал нүүрлэсэн, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн буурсан үед өмч хувьчлалыг олноор нь явуулах нь зохисгүй. Өмчийн эзэн нь хэн байх нь чухал биш, хамгийн гол нь хувьчлал төрд үр ашигтай, ард иргэдэд ээлтэй, өгөөжтэй байх ёстой. Тиймээс хувьчлах асуудлыг эргэж сайтар нягтлах ёстой, цэнхэр, ягаан тасалбар, 1072 хувьцааны асуудлыг шийдэх ёстой гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Мөн энэ тогтоолын төсөлд нийгмийн салбарт хувьчлал явуулахаар тусгажээ. Тухайлбал, МУИС, ЭМШУИС, ШУТИС, Боловсролын их сургууль зэрэг төрийн өмчит сургуулиуд, гуравдугаар шатлалын клиник  эмнэлгүүдийг менежментийн хувьчлалаар хувьчлахаар оруулж ирсэн нь буруу, эдийн засгийн хямралтай үед ард иргэдийн нуруун дээр мөн л ачаа үүрүүлэх эрсдэлтэй алхам. Эмнэлгүүдийг хувьчилбал үнэгүй хийгддэг байсан эмчилгээ, хагалгааны зардал асар өндөр болно. Ийм учраас нийгмийн салбарын хувьчлалыг дэмжихгүй гэж үзлээ. Мөн төрийн өмчийн хувьчлал, үндэслэлийн талаар МАН-ын бүлэг холбогдох албаны хүмүүсээс тодруулахаар болсон байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан намрын чуулган завсарлах дөхсөн үед өмч хувьчлал зэрэг улс орны эрх ашиг хөндсөн асуудлыг оруулж ирсэн учраас энэ асуудалд нухацтай, хянуур хандах ёстой гэв. Мөн Засгийн газрын эрх зүйн орчныг бүрдүүлэх, бодлогыг нь дэмжихэд МАН-ын бүлгээс анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • $$$ 2015-02-10 11:31:33
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    122.201.22.17
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-10 08:46:44
    Тэр хөтөлбөрийг яагаад батлаж болохгүй гэж АН ард түмнээ ядуу байлгаж байгаад дээрээс татвараар дарамтал улс орноо харьд худалдах санаатай байгаа юм бишүү.
    202.179.11.122
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-10 08:20:25
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах
  • жүжигчин хорлогч 2015-02-10 07:57:37
    Бөгсөн өтчихсөн ямаа шиг үсчиж байдаг тендерийн луйварчин худлаа жүжиглэгч Бямбацогт чи муу новш ард түмэнд хэзээ ийм их хайртай болчихсийм.
    112.72.13.2
    Мэдэгдсэн Хариулах
  • НОЁН СОЛИОТ 2015-02-10 07:43:47
    ЭНЭ ХӨДӨӨНИЙ СОЛИОТ ҮРГЭЛЖ ХАЧИН ЮМ ЯРИНАА ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ ХОГ ШААР
    112.72.13.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-10 07:37:33
    чи дут
    112.72.13.2
    Мэдэгдсэн Хариулах