72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын гэрээ байгуулах эрх олголоо
“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо. Газар эзэмшигчид 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихад зайлшгүй хэрэгцээтэй газар эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нар даалгалаа.

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулна. Цогцолборын барилгаас гадна сургалтад шаардагдах тавилга, тоног төхөөрөмж, хичээлийн сандал, ширээ, цэцэрлэгийн байрны тавилга, хүүхдийн тоглоом болон гадна талбайн тохижилт, шаардлагатай газарт бие даасан эх үүсвэр болох гүний худаг, байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй халаалт, дулааны системийг суурилуулахаас гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны холболт зэргийг хамтад нь шийдэх юм.

Одоогийн байдлаар 10 байршилд газрын асуудал бүрэн шийдвэрлэгдээд байна. Барилгын ажлыг концесс эзэмшигч нь цогцолбор барих газрыг хүлээн авснаас хойш хоёр жилд хийж гүйцэтгэнэ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.