Футзалны идэрчvvдийн УАШТ өндөрлөлөө
Монголын хөлбөмбөгийн хол­бооны идэрч­vvдийн футзалны улсын аварга шал­гаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Болд дасгалжуулагчтай Хан-Уул дvvргийн баг тамирчид 15, 17 насны ангилалд тэргvvлжээ. МХБХ-ны “Идэрчvvдийн УАШФТ-2015” тэмцээн нэг­­дvгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 7-ны хооронд хөвгvvдийн U-15, U-17, охидын U-15, U-17 гэсэн насны ангилалаар явагдаж аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд нийт 82 багийн 1000 гаруй тамирчид өрсөлдсөн. Vvнээс хөвгvvдийн U-15 хvртэлх насны ангилалд 28 баг, U-17 хvртэлх насны ангилалд 31 баг, охидын U-15 хvртэлх насны ангилалд 14 баг, U-17 хvртэлх насны ангилалд 12 баг оролцсон. Энэ удаагийн тэмцээн нь өмнөх жилvvдтэй харьцаалахад хамгийн олон баг тамирчид оролцож байгаагаараа онцлог боллоо. Энэхvv тэмцээний хаалтын ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгчийн vvрэг гvйцэтгэгч А.Ганбаатар, МХБХ-ны гvйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон МУ-ын спортын мастер ахмад тамирчин Л.Лхагвадож, Ц.Зоригт, Д.Буянжаргал нар оролцон шилдгээр шалгарсан баг тамирчдад медаль гардууллаа.

Тэмцээнд охидын 15 хvртэлх насны ангилалд Болд дасгалжуулагчтай Хан-Уул баг, хөвгvvдийн 15 хvртэлх насны ангилалд Хvчит чулуут баг алтан медаль хvртлээ. Харин 17 хvртэлх насны ангилалд Болд дасгалжуулагчтай Хан-Уул дvvргийн баг хөвгvvдийн 17 хvртэлх насны ангилалд Баттулга дасгалжуулагчтай Дэрэн баг шалгарлаа.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.