Чөлөөтийн эмэгтэйчүүд таван медаль хүртлээ
Монгол Улсын шинэхэн гавьяат, дэлхийн аварга Цэрэнчимэд тэргvvтэй бөхчvvд Европын цуврал тэмцээнд өрсөлдөж байгаа. Тэд Австри улсад болсон ээлжит тэмцээнээс дөрвөн алтан медаль хvртжээ. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Батбаяраар удирдуулсан баг тамирчид Европын цуврал тэмцээнд амжилттай өрсөлдсөөр байна. “Flatz Austria Open” олон улсын тэмцээнд оролцсон манай дөрвөн бөх бvгд алтан медаль, охидын ангилалд Н.Анударь мөнгөн медаль хvртлээ.

Залуучуудын 48 кг-ын жинд 11 бөх барилдсанаас Э.Нарангэрэл нэгдvгээр тойрогт Унгарын бөх Мелана Паррыг 10:0-ээр хожиж, хагас шигшээ барилдаанд Польшийн бөх Сара Жезейыржанскаг цэвэр хожиж, шигшээ барилдаанд Польшийн бөх Александра Михаликийг 10:0-ээр ялж, алтан медаль хvртлээ. 55 кг-ын жинд 14 бөх барилдсанаас П.Орхон эхний тойрогт Францын бөх Хиллару Хонофинийг 12:2-оор хожиж, дараа нь хоёр барилдаанд өрсөлдөгчөө буулган авч шигшээ барилдаанд Германы бөх Лаура Мертенцийг 4:0-ээр хожлоо. 58 кг-ын жинд зургаан бөх барилдсанаас С.Бямбацэрэн нэгдvгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн бөх Катерзина Михаликийг 4:0, шувтаргын барилдаанд мөн Польшийн Александра Волзинскийг 10:0-ээр өвдөг шороодуулж алтан медаль хvртлээ. 63 кг-ын жинд есөн бөх барилдсанаас С.Цэрэнчимэд нэгдvгээр тойрогт Австрийн бөх Иванна Инглишийг 4:0, хоёрдугаар тойрогт Польшийн бөх Зеата Федеревскаг 11:2, хагас шигшээд Польшийн бөх Изабеллаг Стралкаг 10:2, финалын барилдаанд Италийн Сара де Колийг 12:8-аар хожиж, тvрvvлжээ.

Өсвөрийн 49 кг-ын жинд барилдсан Н.Анударь нэгдvгээр тойрогт Польшийн бөх Каролина Стрижукийг 8:2, хагас шигшээд Словакийн бөх Нина Колораваг 2:2 онооны харьцаагаар дийлж, шигшээ барилдаанд Австрийн бөх Еллен Риестерерт 1:2-оор дийлдэж мөнгөн медаль зvvжээ. Насанд хvрэгчдийн 53 кг-ын жинд Германы бөх Елена Хейк Брюггер, 60 кг-ын жинд Шведийн бөх Т.Перссон, 69 кг-ын жинд Шведийн бөх Моа Нюрген, 75 кг-ын жинд Унгарын бөх Вивен Шараз нар тvрvvлжээ. Тэмцээнд өрсөлдсөн тамирчид маргааш эх нутагтаа ирж дэлхийн цомын бэлтгэлд гарах юм.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine