Газар өмчлөхийн тулд ганцхан удаа бүртгүүлэхэд хангалттай
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дvгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бvлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлvvлэхэээр шийдвэрлэсэн. Тогтоолын дагуу цахим системээр газар өмчлvvлэх хоёрдугаар ээлжийн бvртгэл өнгөрсөн сарын 26-ны өдрөөс өчигдрийн 12:00 цагт хvртэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар явагдсан. Бvртгэлийн ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Санхvv, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хонх цохисноор дуусгавар болгосон юм. Эхний удаа нэлээд хэл ам дагуулж байсан цахим системээр газар олгох ажил энэ удаа тун ч нам жим байдалтай өнгөрлөө. Тvvнчлэн эхний удаагийн газар өмчлөх цахим бvртгэлд нийт 281440 иргэн хамрагдаж, таван байршилд 14.954 иргэнийг тодруулж байсан.

Тэдгээрээс одоогийн байдлаар 12911 иргэн газраа өмчилж аваад байгаа аж. Энэ удаа цахим системээр шинэ тав, хуучин гурав, нийт найман байршил, 13819 нэгж талбарт газар өмчлvvлэхээр болсон. Дээрх нэгж талбарт нийт 184569 иргэн газар өмчлөхөөр бvртгvvлсэн бөгөөд албан ёсоор цахим бvртгэлийн ажиллагаа дууссаны дараа компьютер автоматаар иргэдийн регистрийн дугаараар сонголт хийсэн. Бvртгvvлсэн иргэдэд сонгогдсон эсэх талаар бvртгvvлсэн утасны дугаар, цахим шууданд хариу зурвас, захидал илгээнэ.

Сонгогдсон тохиолдолд заасан хугацаанд харьяа дvvргийн Газрын албанд өргөдөл өгч, баталгаажуулалт хийлгэх шаардлагатай юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа цахим бvртгэлийг хаах vеэр “Нэгэнт бvртгэлд орсон бол энэ удаа сонгогдоогvй ч дараа, дараагийн удаагийнхад ч оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл бvртгvvлсэн ч тухайн сонголтод сонгогдож чадаагvй бол газартай болтлоо энд бvртгэлтэй байх юм. Газар шинээр олгож буй 52 байршилд нийслэл өөрийнхөө төсвөөр инженерийн зураг төсөв хийж байгаа. Цаашид энэ төрлийн ажлуудын шат дараатайгаар явуулна. Тодруулбал цахилгааны шугамыг төвөөс татаж өгнө. Халаалт болон цэвэр, бохир усны асуудлыг тухайн орон зайд нь зохицуулалт хийнэ.” гэсэн юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-02-10 05:10:05
    энэ гацаад үнэхээр төвөгтэй юм байна лээ
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • $$$$ 2015-02-10 02:07:31
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    122.201.22.17
    Мэдэгдсэн Хариулах