Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар нээлттэй мэдээлэл өгнө
08:30 цагт Нээлттэй нийгэм хурээлэнгийн хурлын зааланд ( Чойжин Ламын сумийн баруун талд) Төр ба хувийн хэвшил, төрийн бус ба олон улсын байгууллагууд , судлаачид хамтран эмийн салбарт ил тод байдлыг бий болгох эвслийг байгуулах хурал болно.
 
09:00 цагт ЮНЕСКО БСШУЯ, БОНХАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалт Засгийн Газрын XI байрны II давхрын хурлын танхимд болно. Утас: 70105652
 
09:00 цагт Хангарди ордны 14 давхарт Дэлхийн банк Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлт болон өнөөгийн газрын харилцаа, зохицуулалтын эрх зүйн орчин, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, менежментийн бодлогын талаар явуулсан судалгаагаа нийслэлийн удирдлагуудад танилцуулна. Энэ үеэр УБ хотын газрын харилцаа, шилжилтийн үеийн хотжилт зэрэг асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 91040607
 
09:00 цагт өрхийн эмч, сувилагчдын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор НЭМГ-аас “Осол гэмтэл хүчирхийллээс сэргийлье” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн ЭМТ-сургалтын танхимд “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт сургалт болно. Тус сургалтыг нийслэлийн найман дүүрэгт хуваарийн дагуу гуравдугаар сарын 16 хүртэл зохион байгуулна.
 
12:00 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар салбартаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Загсийн газрын бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Тусгаар тогтнолын ордны Бага танхимд нээлттэй мэдээлэл өгнө.
 
15:00 цагт сүүлийн үед нийслэл хотод эх нь ураг болон нярай хүүхдээ хаях, үүнээс болж нярай эндэх тохиолдол удаа дараа гарч байгаатай холбогдуулан УБ хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хувийн хэвшлийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн захирал эмч, мэргэжилтнүүдэд эх, нярай, хүүхдийн асуудалтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйгээр хангах, тулгамдсан асуудлыг тодорхойлох уулзалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулна.
 
15:30 цагт СТӨ-нд байрлах Үндэсний уран зургийн галерейн III давхарт БНХАУ-ын гэрэл зурагчдын "Хөх морин жилийн дурсамж" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkkkkk 2015-03-27 09:04:09
    Zob ajil hiisen bna. Hodolmoriin heltsiin darga nar toriin albanii shalgalt ogoogui, songon shalgaruulaltand oroogui shuud sanjmytab said namiinha ulsuudiig tom...
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-10 00:52:45
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах