“Буянт-Ухаа 1” хороололд 33-39 м.кв нэг өрөө 224 орон сууц үлдсэн
“Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж тус корпорацийн захирал А.Гантулга хэллээ.
“Буянт-Ухаа” хорооллын төслийн гүйцэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ажиллаж, Хөгжлийн банкнаас 50 сая долларын санхүүжилт хийгдсэнээр 1500 хүн ажилтай боллоо. Тус хорооллын орон сууцны нэг м.кв-ын үнэ 1 сая 280 мянган төгрөг байгаа нь зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд бөгөөд эхний 1764 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдээ хүлээн авахад бэлэн болсон. Иргэдээс захиалга авах журмын дагуу ТҮЦ машинаар бүртгэл хийж, шаардлага хангасан төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүдийн төлөөлөл 5935 иргэн сугалаанд оролцож, 1540 иргэн байр авах болзлыг хангалаа.

1764 байрнаас 33-39 м.кв бүхий нэг өрөө 224 байрыг иргэд захиалаагүй үлдсэн. Эдгээр байрыг Засгийн газраас өгөх чиглэлийн дагуу дахин хуваарилна.

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэ хороололд 7000 орчим айлын орон сууц, 280 хүүхдийн цэцэрлэг, 980 хүүхдийн сургууль болон үйлчилгээний төв, соёлын төв, 7 давхар гарааж бүхий иж бүрэн хороолол баригдахаас 2500 гаруй айлын орон сууц энэ онд ашиглалтад орох юм. Аймгийн төв бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Увс, Ховд, Архангай, Орхон зэрэг 4 аймагт барилгын ажил эхлэхэд бэлэн болсон ТОСК-ийн удирдлагууд “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцохдоо хэллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Battulga 2014-05-28 01:12:03
    “Төрийн орон сууцны корпораци”- н захирал Гансүх танаа. Та бүгдийн хийж байгаа сайн үйлсэд ах нь талархаж байна. Та бүгдийн ажилд амжилт хүсье. Нисэхмйн 34 , 35- байрууд актанд орсон . Тэнд ямар компани байр барих нь тодорхойгүй байгаа. танай компани ава
    203.194.116.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyun 2014-05-26 14:30:16
    2 өрөө захиласан хүн 1 өрөө байр хүн авч болохгүй л юм байхдаа .Төрд хүүхэдтэйгээ 3 уулаа ажилладаг ч гэсэн хүүдээ байр авч чадахгүй байна Ямар нэгэн нөхцөл байхгүй битүү журам гаргах юм даа .Ядаж нэг гэрээс 2 хүн төрд ажилладаг бол энэ заалт үйлчилнэ гэ
    62.135.108.255
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2014-05-26 13:37:59
    урьдчилгаа нь байна, даатгал төлдөг цалин боломжийн гэхдээ хувийн сургуульд ажилладаг урд нь улсад 25 жил ажилласан даанч лизэнг олдохгүй хяслантай юмаа 50 хүрэх гэж байгаа гээд өгөхгүй бас ганц бие гээд ямар хэцүү улс оронд төрсөн юм бэ дээ ямар амиа хор
    202.21.106.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyun 2014-05-26 11:58:17
    Ter bairnaas chin abya
    62.135.108.255
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD 2014-05-26 09:52:39
    mprd@mongolbank.mn Ард түмэнд маш тустай тун ч үр өгөөжтэй зүйл байгаа юм даа. Наад байраа чанартай хурдан барихыг хүсье. Харин зарагдахгүй, зарахгүй байрны худлаа хий хоосон хөөсөрсөн үнэ бичиж байгаа луйварчдаас болгоомжлохыг нийт ард түмэндээ уриалж
    103.26.194.8
    Мэдэгдсэн Хариулах