Төрийн албан хаагчдын 70 орчим хувь нь ХОМ-ээ өгчээ
Төрийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15 хүртэл хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт гаргах үүрэгтэй. Нийт 51 мянган хүн мэдүүлэг гаргах ёстойгоос энэ жил 18 мянгыг нь хассан байна.

Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан шинэчилсэн жагсаалтаар  51 мянган албан хаагчаас 18 мянга нь хасагдаж байгаа юм байна. Тэд авлига, ашиг сонирхлын эрсдэл багатай албан тушаалтнууд аж. Нэг үгээр хэлбэл шийдвэр гаргахад оролцдоггүй, хяналт шалгалт хийдэггүй албан тушаалтнууд юм байна.

Өнөөдрийн байдлаар мэдүүлэг гаргах явц 70 орчим хувьтай байгаа юм байна. Харин 286 төрийн өндөр албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстойгоос 30 орчим хувь нь мэдүүлгээ өгөөд байгаа гэнэ.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • даагий 2015-03-03 01:50:35
    уг нь 100 хувь л ХОМ оо өгмөөр юмдаа
    202.179.7.118
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-09 01:35:04
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.107
    Мэдэгдсэн Хариулах