Богд хааны ордон музейд тууль хайлна
Тууль нь  Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтанд 2009 онд бүртгэгдсэн өв билээ. Иймээс энэ сарын 7-ний 15.00 цагаас Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөөнд” ардын язгуур урлагийг өвлөгч Жилкэрийн ес дэх удмын туульч А.Балдандорж “ Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь хайлах гэж байна.

Туулийн эхэнд “Арван Алтайн магтаал”-ийг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын уламжлалт бий биелгээ, морин хуурийн татлага, цуур, ятга хөгжимдөж язгуур урлагийн бэсрэг тогтолт хийж, туульд гарч байгаа үйл явдлыг тайлбарлах юм. Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгыг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг.
Г.Уянга
olloo.mn
Туулийг хайлах зан үйлийг баримтлах тал дээр нэлээд анхаарах бөгөөд туулийн эхэнд “Арван Алтайн магтаал”-ийг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын уламжлалт бий биелгээ, морин хуурийн татлага, цуур, ятга хөгжимдөж язгуур урлагийн бэсрэг тогтолт хийж, туульд гарч байгаа үйл явдлыг тайлбарлах юм. Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгыг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг.

Тууль нь  Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтанд 2009 онд бүртгэгдсэн өв юм.
- See more at: http://entertainment.time.mn/content/53619.shtml#sthash.ukajkdkd.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.