Гацууртын ордын 20 хувийг Төр эзэмших тухай тогтоолын төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг, “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулан, санал солилцож, өөрийн хөрөнгийн хэмжээг 100 мянган ам.доллар хэмээн тогтоож, Төрийн эзэмшлийн хувь, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн хувь хэмжээг тус тус тогтоожээ.

Тус ордыг стратегийн ордод хамруулах үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд, алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай зэргийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан байна.

Энэ төслийн хүрээнд Гацууртын ордын уурхайн олборлолт нийт 9 жил үргэлжилж, үйлдвэрлэл 10 жил явагдах юм байна.

Гэхдээ уг ордыг хамтран ашиглах явцын 20 хувийг төр эзэмших талаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Мөн төрийн эзэмшлийн хувийг тохирох хэлэлцээний явцад уг хувь хэмжээг стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбарыг санал болгож, тохиролцсон нөхцөлд хэрэгжүүлэхийг Засгийн газар/Ч.Сайханбилэг/-т үүрэг болгосугай гэжээ.


Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huurist 2015-02-09 04:01:49
    juulchdad uzeh yumgui bolono
    103.229.122.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdenee 2015-02-07 07:33:12
    Энэ арай дэндсэн тоо байна. Манай ард түмний өмчийг ашиглачихаад 20 хувийг нь ав гэдэг нь ямар ч эрүүл хүний ухаан биш ээ. Хэзээ ч зөвшөөрөхгүй.
    122.201.24.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zoshin 2015-02-06 12:36:07
    mongol uls 100% ooro ashiglaj boldogvi.yum u vnegvi ajilah hvsn bna shv de. yls.n horong.g terbym terbym.ridsen hulgaish.g ajil.lah heredtei
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-06 09:55:25
    Эрдэнэт шиг л улс оронд маань хэрэгтэй уул уурхайн ажил хийх хэрэгтэй. Оюу толгой шиг байх юм бол бусад төслүүд хэрэггүй. АНУ, Канадын эдийн засгийн алуурчидаас...
    182.160.43.193
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-06 09:19:46
    Гадныханаар ухуулчаад 20% өөрсдөө эзэмших тухай гуйж байдаг новшнууд.наадах чинь 100% ард түмний өмч шүү
    122.201.24.88
    Мэдэгдсэн Хариулах
  • 20 хувь зардал хариуцах юм уу? 2015-02-06 08:51:23
    АМ-ын орд ашиглахад төр хувь эзэмшинэ гэдэг маш буруу!!! Зүгээр л татвар, рояльти ахиухан аваад л сууж байх ёстой шүү дээ!!!! Зардал, эрсдэлийг нь хариуцахгүй...
    43.242.243.146
    Мэдэгдсэн Хариулах