Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив.

Хуулийн төсөл өргөн барин үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид, одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг тодорхой бөгөөд тогтвортой байлгах, өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсээд байгаа талаар танилцуулсан.

Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулахаар энэ хуулийн төслийг боловсруулжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.