Судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэх тов гарчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь 2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Б-ийн үйлдсэн дээрхи хэрэгт 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан 2015 оны 01 сарын 26-ны өдөр болохоор товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас хойшлогдсон ба харин шүүх энэ хэргийг 2015 оны 02 сарын 09-ний өдөр хянан хэлэлцэхээр тов гаргажээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.