Нийслэлийн дүүрэг, харьяа газар, агентлагуудад хийсэн шалгалтын дүн гарлаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсгийг байгуулж, Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудад 01 дүгээр сарын 12-ноос 23-ны өдрүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтын ажлын хэсэг  Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Нийслэлийн төсөвт 22 байгууллага, Өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн 17 газар, Нийслэлийн есөн дүүрэгт 2014 оны үйл ажиллагааны үр дүн, төсвийн Ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагуудын дүрмээр хүлээсэн үүрэг, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.

Шалгалтын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, Мэдээллийн ил тод байдал, Хэрэглэгчийн үнэлгээ, Шилэн дансны систем, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, шинээр хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ зэрэг хэрхэн биелэж, ажиллаж байгааг тодорхой болгожээ.

Шалгалтын ажлын хэсгээс нийтлэг дутагдал, зөрчлийг арилгах, цаашид тайлан, гаргах, албан бичиг хөтлөхөд хэрхэн анхаарч ажиллах талаар тухайн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан бөгөөд үнэлгээ хийх журмын дагуу үнэлгээ өгчээ. Ингэхдээ 5 бүлэг, 31 шалгуур үзүүлэлт, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар баталсан Удирдамжинд заагдсан 7 чиглэлээр Бүрэн хангалттай, Хангалттай, Ажил сайжруулах шаардлагатай гэж үнэлсэн байна.

“Бүрэн хангалттай” үнэлгээ- Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг,  Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын Хүүхдийн ордон, Авто замын газар, Архивын газар, Нийтлэг үйлчилгээний газар,  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн газар

“Ажил сайжруулах шаардлагатай” үнэлгээ Асгат, Багачууд хүнс, Ахмадын хотхот-1, Улаанбаатар лифт НӨААТҮГ, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Эдийн засгийн хөгжлийн газар.

Харин бусад дүүрэг, харьяа газар, агентлагууд “Хангалттай” гэсэн үнэлгээ авчээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ажил дүгнэх, хяналт, шинжилгээ хийх шалгалт төдийлөн үр дүнтэй болохгүй байгааг шүүмжилж, ирэх жилүүдийн шалгалтыг өөр байдлаар хийх шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм.

Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Жил бүрийн эхэнд үр дүнгийн гэрээ байгуулахдаа гэрээний хэрэгжилтийг хэрхэн хангах, хариуцлага алдсан болон хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудлыг тодорхой болгох”-ыг Нийслэлийн ЗДТГ-т үүрэг болголоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.