Газрын тосны бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн шалгалт үргэлжилж байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 5/2 тоот удирдамжийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн байдлыг судлан, уг үнэ тогтоосон үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Уг хяналт шалгалтын хүрээнд тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуй эрхлэгч болон Газрын тосны газарт 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр холбогдох мэдээлэл ирүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлсний дагуу Газрын тосны газар, Ойн бирж ХХК, Тэс петролиум ХХК, Жаст Ойл ХХК, Петровис трейдинг ХХК-иудаас холбогдох мэдээллийг ирүүлээд байна.Энэ дагуу ажлын хэсэг бичиг баримтуудыг судлах ажил явагдаж байгаа бөгөөд дүгнэлт гарсны дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхээр болжээ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • b 2015-02-06 02:05:29
    shalgalt hiij baih hoorond chini naad gazriin tos chini ali ert une ni osson baina!
    124.158.92.28
    Мэдэгдсэн Хариулах