"Чонон сүлд" кинонд монголын ахуйгаас ялгаатай, гуйвуулсан зүйл гарч байсан
МУСТА жvжигчин Р.Анхням Франц, Хятадын хамтарсан “Чонон сvлд” кинонд тоглоод эх орондоо өчигдөр ирлээ. Тvvнийг “Монголын тайз, дэлгэцийн мэргэшсэн жvжиг­­чдийн холбоо”-ныхон болон хэвлэлийнхэн угтаж авсан. “Чонон сvлд” киноны нээлтийг энэ сарын 4-нд Хятад болон Францад албан ёсоор хийжээ.

Тэрбээр урд хөршид болсон нээлтийн арга хэмжээнд оролцчихоод ирж буй нь энэ юм. Ингээд жvжигчин Р.Анхнямтай шинэ уран бvтээлийнх нь талаар ярилцсанаа хvргэж байна.
 
-Олон улсын хэмжээнд хvлээлт vvсгэсэн, хамтарсан уран бvтээлд оролцоод ирсэнд баяр хvргэе. Анхны сэтгэгдэл ямар байна вэ?
 
-Маш их баярлалаа. Намайг найзууд маань ингэж хvлээж авна гэж төсөөлөөгvй. Баярлаад, хэлэх vг ч олдохгvй байна. Киноны маань нээлтийн vйл ажиллагаа маш сайхан болсон. Гурван өдрийн арга хэмжээ зохион байгуулж, өчигдөр Хятадын Намын төв хорооны байранд киноны нээлт болсон. Монголоос БНХАУ-д суугаа элчин сайд, найруулагч Золбаяр, жvжигчин Амарсайхан нар хvрэлцэн ирж оролцсон. Сэтгэгдэл маш өндөр байна.
 
 -Монголд хэзээ нээлтээ хийх вэ?
 
 -Азийн нээлт гурван сард болно. Киноныхоо монголд гаргах эрхийг худалдан авсан. Ирэх сарын эхний долоо хоногт vзэгчиддээ хvргэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
 -Гадны уран бvтээлд тоглосон анхны бvтээл тань биш. Гэсэн ч ганц Монгол жvжигчин тоглож байгаа болохоор нэлээд хариуцлагатай ажиллах шаардлага тулгарсан байх?
 
 -Ганцаараа улсынхаа нэрийг төлөөлж яваа болохоор маш их хичээсэн. Ямар нэгэн алдаа гаргах ёсгvй. Тиймээс уран бvтээл болон өөрийгөө авч явах зэрэг бусад бvхий л зvйл дээр цаг, минут тутамд хичээсэн. Ямартай ч өчигдөр /уржигдар/ ажлынхаа vр дvнг vзлээ.
 
 -Бусад орны кинонд тоглоно гэдэг хэлний бэрхшээлээс гадна тухайн найруулагчийн арга барил гээд монголчуудаас өөр байсан байх. Бэрхшээл хэр байв?
 
-Мэдээж хэлний бэрх­шээл их гарна. Бид чинь англиар төрөлхийн юм шиг ярьж чадахгvй шvv дээ. Гэсэн ч найруулагч, уран бvтээлчидтэйгээ ойлголцохын тулд өөрсдийнхөө хэмжээнд англиар, хятадаар ярьж байсан. Бэрхшээлийн хувьд байсан. Гэхдээ тухайн vедээ л тохиолдож байгаа учраас амархан, хөнгөхөн давж гарахыг хичээж байсан.
 
 -Уран бvтээлийн цааш­­дын төлөвлөгөө тань их сонин байна. Одоо бол таныг урд хөршийн уран бvтээлчид илvv сайн мэддэг болсон байх?
 
-Хятадад хийх, зун болох уран бvтээлvvд маань ерөнхийдөө тодорхой болж байгаа. Кино, уран бvтээлvvдийн урилга ирсэн. Олон улсын хэмжээний уран бvтээлд дахин, дахин оролцохсон гэж бодож байгаа. Энэ бол зөвхөн миний бус бvх л уран бvтээлчийн бодол байх.
 
 -Бусад гол дvрийг ямар хvмvvс бvтээсэн бэ?
 
-Манай кинонд Хятадын алдартай жvжигчин Фэн Шао Фэн, Дао Сио болон бидний сайн мэдэх Чингис хааны дvрийг бvтээсэн жvжигчин Баасан ах бид дөрөв гол дvрийг бvтээсэн.
 
-Энэ киноны ганц Монгол хvн. Бvр гол дvрийг бvтээхийн тулд нэлээд өрсөлдөөн дундаас сонгогдсон байх. Тэгэхээр өөртөө, дотроо бодолтой байсан байх?
 
-Тэгэлгvй яах вэ. Энэ кинонд аль болох Монгол эмэгтэй, ахуй ямар вэ гэдгийг өөрийн дvрээр гаргахыг зорьсон. Яагаад гэвэл Хятадын хэдэн мянган эмэгтэй жvжигчин, Өвөрмонголын маш олон жvжигчдийн оролцсон шалгаруулалтаас гарсан учраас надад алдаа хийх эрх байгаагvй. Монгол хvн ийм байдаг юм байна гэж харна. Тиймээс маш их хичээсэн.
 
 -“Чонон сvлд” киног Оскарт нэр дэвшvvлэх болов уу?

-Энэ талаар сайн мэдэхгvй байна. Саяхан телевизийн нэвтрvvлэгт оролцож байх vед найруулагчаас бас энэ тухай асууж байсан. Гэвч найруулагч “баттай хэлж мэдэхгvй байна” гэх хариултыг өгсөн.
 
 -Кино зураг авалтад хэдий хэр хугацаа зарцуулав?
 
 -Киноны бэлтгэл ажлыг бэлтрэг тэжээж, чоно сургахаас эхлээд бусад зvйлсээ оруулаад долоон жилийн хугацаанд хийсэн. Жvжигчин сонгон, шалгаруулах болон зураг авалт хийхэд жил хагасын хугацаа vргэлжилсэн.
 
-“Чонон сvлд” кино, зохиолоосоо хэр өөр болсон бэ?
 
 -Кино нь зохиолоосоо ялгаатай болсон. Най­руулагчийн тусгасан байдал гээд олон ялгаа бий.
 
-Та тvрvvнд хэлний бэрхшээл гэж байсан. Яг зураг авалт буюу кинон дээр ямар хэлээр харилцаж байсан бэ?
 
 -Кинонд тоглохдоо монгол хvмvvстэй монголоор, хятад хvмvvстэй хятадаар ярьж, харилцаж байсан. Харин vзэгчдэд зориулаад тухайн орны хэлээр нь орчуулагдаж гаргахаар болсон. Жишээлбэл монголчуудад маань зориулж Өвөрмонголоор орчуулга нь хийгдсэн.
 
-Жvжигчдийн хувьд дэлхийн тавцанд мөрөө vлдээх боломж байна гэдгийг эхнээсээ харуулж байна. Харин монголын кино урлаг дэлхийд хэзээ данслагдах бол?
 
-Удахгvй байх гэж бодож байна. Манай уран бvтээлчид аль ч улсынхаас дутахааргvй чадвартай, мундаг шvv дээ. Монголын кино урлаг улам бvр хөгжиж байна.
 
-Монгол уран бvтээл­чидтэй хамтрах, гадны кинонд тоглох хоёрт ялгаа хэр байна?
 
-Уран бvтээл талаасаа найруулагч нарын арга барил, уран бvтээлч хvн хэрхэн, яаж ажилладаг вэ яг л адилхан. Харин кинонд оролцогчдын хамрах хvрээ болон тухайн бvтээлд зориулж буй мөнгөний хэмжээгээрээ л өөр. Кино бол мөнгөний урлаг. Vvнтэй давхар бизнес хийгдэж байдаг учраас тийм ялгаа бий. Сая миний тоглосон кинонд л гэхэд 500 орчим уран бvтээлч оролцох жишээтэй.
 
-Гадны найруулагчийн ойлголтоор хийгдсэн кинонд монгол ахуй хэр буусан бол?
 
-Гадаадын найруулагч Монголын соёл, ахуйг тэр бvр мэдэхгvй. Тиймээс ялгаатай, гуйвсан зvйл гарч байсан. Монгол ахуйг 100 хувь тусгасан гэж хэлж чадахгvй. Гэхдээ тухайн киног бvтээснээр монгол соёл, нvvдэлчдийн амьдрал руу хандаж байгаа нь дэвшил. Энэ ахуйг, биднийг, тvvхийг сонирхоно гэдэг нь кино урлаг Монгол руу хандана гэсэн vг.
 
-Гэхдээ жинхэнэ ахуйгаас зөрчилдөөд ирэхээр та хэлнэ биз?
 
 -Мэдээж хэлнэ. Маш их маргаан гардаг байсан. Олон зvйл дээр ийм явдал тохиолдож байсан учраас яг оноогоод хэлж сайн санахгvй байна. Гэхдээ найруулагч өөрийнхөөрөө л хийдэг. Бид аль нэг vндэсний ахуйн тухай кино хийгээгvй. Чонын тухай, хvн төрөлхтний тухай кино хийж байгаа учраас тусгайлан сонгох боломжгvй гэж байсан. Харин дараа нь яг Монгол ахуй, хvний тухай кино хийвэл нарийвчлан харуулна гэдэг тайлбарыг өгдөг байсан. Миний саналаар өөрчилсөн нь бий. Гэхдээ найруулагчийнхаар шийдсэн нь их.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2-2- 2015-03-22 16:29:36
    kinondeer garch bga hujaa pisdanuudiig zvgeerl almaar sanagdchihlaa
    112.72.13.155
    Мэдэгдсэн Хариулах
  • lagaa yumaa 2015-03-22 15:54:54
    honinii belcheert hyatadd shaalgasan ovormongol hvvhen!
    112.72.13.155
    Мэдэгдсэн Хариулах
  • ontsgvi kino 2015-03-22 15:49:14
    zailaa nowhiin kino! mongol hvn bol vzeed uur hvrne!
    112.72.13.155
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2015-02-17 00:53:55
    амжилт хүсье, баярлалаа, монголынхоо нэрийг сайнаар гаргаж яваад тань..
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • АНЯ 2015-02-06 12:32:51
    авъяаслаг жүжигчин бүсгүйдээ амжилт хүсье амраа анхням 2 дэлхийд данстай жүжигчид боллоо. бахархаж байна
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах
  • !!?? 2015-02-06 08:48:30
    Овоо шдээ, монгол жүжигчин дэлхийн тавцанд гарч байна шүү дээ! Атаа жөтөөгөөр бүү шүршиж шүлсдээрэй дээ, та минь!!!!
    43.242.243.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-06 07:04:07
    Чадвартай болоод л тэр олон хүнээс сонгогдож таараа . Тийм болохоор цаашдаа хичээгээд байж дээ жүжигчин минь АМЖИЛТ
    112.72.13.16
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-06 01:01:14
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.243
    Мэдэгдсэн Хариулах