Такси зогсоолын талаар нэгдсэн арга хэмжээ явагдаж байна
Манай улсад хаа дуртай газраа гараа өргөж зогсоод л таксинд суучихдаг. Харин гадаадын орнуудад такси зогсоолын тусгай газрууд байдаг. Уг нь манай улсад ч гэсэн таксины зогсоол байдаг.

Гэхдээ ашиглахгүй болохоор хаана хаана байдгийг төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан такси зогсоолын ашиглалтыг сайжруулах, такси зогсоолоос такси үйлчилгээг авч үйлчлүүлэхийг иргэдэд сурталчлах, үйлчилгээг хэвшүүлэх зорилгоор “Такси-зогсоол” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээг Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээ нь энэ сарын 2-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх ажлын 10 хоногийн хугацаанд  явагдах гэнэ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.