Хас чулууг хууль бусаар хил гаргах гэж байсан этгээд баригдлаа
Энэ сарын гуравны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор хилийн чанадад гарах гэж байсан 13-74ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийжээ. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын 3-р багийн иргэн Б-г байлцуулан гаалийн биет үзлэг шалгалтыг Гаалийн байгууллага, Хилийн тагнуулын албатай хамтран хийхэд ноцтой зөрчил илэрсэн байна.

Тухайн автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн хас чулууг оймсонд 4-6 кг-аар савлан хийж нуун, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоов. Энэ хууль бус үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу Хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөөрхий дөө.  2015-02-05 14:19:31
    гадагш гаргаж байгаа нь буруу ч тэрнээс их юм гадагш гаргаад газраа худалдчихсан томчууд нь баригдахгүй нь сайхан юм даа
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Аагий 2015-02-05 10:49:00
    Хас чулуу гэж ямар чулуу байнаа
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-05 06:05:39
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах
  • NG 2015-02-05 05:37:31
    ene huraagdsan ed zuils haachdag we ? jisheelbel edgeer chuluunuud
    68.50.242.161
    Мэдэгдсэн Хариулах
    • Utgagui tur  2015-02-05 16:09:53
      deedsiin gangaraa boloh biz
      103.10.23.39
      Мэдэгдсэн Хариулах