Диана Таураси ирэх улиралд тоглохгүй
Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн тод од, үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Диана Таураси ирэх улиралд тоглохгүй, амрахаар шийдсэн гэнэ.

Гэхдээ Финикс Меркури багийн одод амрах саналыг Оросын Екатеринбург багаас тавьсан бөгөөд ингэснийх нь төлөө түүнд WNBA-н нэг улиралд тоглох цалинг нь өгье гэсэн санал тавьж, үүнийг нь тоглогч хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Таураси өнгөрсөн жил лигийн хамгийн өндөр цалин блох 107.000 мянган долларын цалинг авч байжээ. Харин Оросын багаас тэрээр нэг улиралд 1.5 сая долларыг авдаг учраас түүнийг амарч, ирэх улиралд бэртэл гэмтэлгүй тоглоосой гэж хүссэн гэнэ.

Таураси энэ шийдвэрийнхээ талаар хөгжөөн дэмжигчдэд зарлахдаа өөрийн биеийн эрүүл мэндийг бодож гаргасан шийдвэр хэмээн тайлбарласан.
33 настай хамгаалагч 2016 онд WNBA-д тоглох бодолтой байгаа бөгөөд мөн олимпийн наадамд улсаа төлөөлөн оролцохыг хүсч байгаа гэнэ. 2004 оны драфтын эхний сонголтоор Финикст ирж 11 улирал тоглохдоо 7 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, гурван удаа аваргалж, нэг удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж байжээ.

Түүний энэ үйлдэл Америкийн багууд дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдөд хангалттай цалин өгөхгүй бол европын багуудад алдаж, WNBA-н улирлыг өнждөг аюул нүүрлэхэд ойрхон болж буй талаар шинжээчид онцолж байна.
 
 Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2015-02-05 03:10:19
    ene emegtei toglogch vneheer sain sain . hench margahgvi
    122.201.22.46
    Мэдэгдсэн Хариулах