Ахмадууд “Монгол банк”-ны урд жагсана
Эдийн засгийн хямралаас үүдэн иргэд ихээр бухимдаж жагсаал цуглаан зохион байгуулах болсон. Он гарсаар төв талбай нэлээд хөдөлгөөнтэй байж өдөр бүр жагсаал болж байгаа билээ.  
 
Тэгвэл энэхүү эсэргүүцлийн жагсаалын буухиаг тэтгэврийн өндөр хүүнд дарлуулсандаа бухимдсан ахмадууд үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал тэтгэврийн  зээлийн хүүг бууруулахыг шаардан ахмадууд  өнөөдөр “Монгол банк”-ны урд жагсаал зохион байгуулах тухайгаа өчигдөр мэдэгдсэн юм.

Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг багасгаж, зээлийг уян хатан болгохын төлөө  орон даяар “Шударга хүү”  хөдөлгөөнийг өрнүүлээд эхэлжээ. Тэдний хэлж буйгаар зээлийн хүүг бууруулах бүрэн боломж бий гэнэ.

Манай улсын 218 мянган ахмад сард дунджаар 225 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Гэхдээ тэдний 90 хувь тэтгэврийн зээлтэй гэнэ. Тиймээс зээлийн хүүг 0.3-0.5 хувиар бууруулах саналыг УИХ-ын гишүүд, Монгол банк, Банкуудын холбоо, НДЕГ-т хүргүүлсэн байна.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kk 2015-02-05 06:27:20
    Tetgever olgodog Khan Bank Turiin Banknuuddaa huseltee gargasan n deer blguidee. Ugaasaa busad bankuud n tetgever olgodogguishd.
    103.9.88.235
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2015-02-05 02:32:07
    Өөрсдөө тэнэглэж байж гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргачихаад одоо Улс нь мөнгөгүй болохоор ингэж жагсаж байдаг хэр логиктой ажил вэ?
    202.179.15.247
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-02-05 02:22:28
    Ахмадууд өөрсдийнхөө төлөө жагсах нь зөв. Харин тэтгэврийн зээлийн хүүг Монголбанк биш арилжааны банкны захирал эзэд л шийдвэрлэнэ.
    65.49.14.77
    Мэдэгдсэн Хариулах
  • oogii  2015-02-05 01:55:39
    ene udaa ahmaduudiin zow bvh bankuud ahmaduudiig shulj bna niit ahmaduudiin 90%n zeeitei vldsen 10%nmongonii heregtsee gardaggvi darga nar baychuudiin
    180.235.186.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2015-02-05 01:47:47
    Маш зөв, Ахмадуудыг ХААН,Төрийн банк шулж байгаа. Тэмцэх хэрэгтэй
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах