Хүүхдийн ордны дугуйлангуудад гэр хорооллын хүүхдүүд хамрагдах боломж бүрдэв
Нийслэл хотод Хүүхдийн ордон ганцхан бий. Тэр нь хотын төвдөө байрлалтай учир хол гэртэй, ялангуяа гэр хорооллын захаар гэртэй хүүхдүүд дугуйланд хамрагдах хүсэлтэй ч чаддаггүй байсан.
Иймээс “Монголын хүүхдийн ордон” өнгөрсөн жилээс эхлэн салбар дугуйлангуудаа хотын захын гэр хороололд байгуулах ажлыг санаачлан ажил хэрэг болгох ажлыг эхлүүлжээ.

Энэ дагуу өчигдөр Баянхошуунд таван танхим, арван багштай  салбар дугуйлан нээгдсэн байна. Нээлтийн өдөр гэхэд тус салбарт нийтдээ 30 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ салбарт дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиол зэрэг 5-6 дугуйлан хичээллэх бөгөөд улиралд 540 гаруй хүүхэд хамрагдах боломжтой гэнэ. Багш нарын цалин болох 300 орчим сая төгрөгийг Нийслэлээс баталж өгсөн болохоор сонирхсон хүүхдүүд төлбөргүй суралцах бөгөөд цаашид багш нарын цалинг улсаас олгох эсэхээс шалтгаалан төлбөрийн асуудал яригдаж магадгүй гэх сураг ч дуулдаж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАЙН УУ 2015-02-05 03:07:56
    ЯМАР БАЙР ВЭ БЭЛЭН ТӨЛБӨР БАЙНА. НАРАН ТАЛДАА ЦОНХТОЙ 3- ӨРӨӨ АВНА .
    202.179.28.148
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-04 08:52:36
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах