Ойн тооллогын нээлт яг одоо эхлэх гэж байна
Энэ онд Ой, модны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ойн тооллогын нээлтийн ажиллагаа яг одоо Тусгаар тогтнолын талбайд эхэлж байна.
Монгол орны ойн тооллогын түүх 1956 оноос эхэлжээ. Тухайн үед аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоо гээд бүхий л салбаруудыг мод модон материалаар хангах өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах шаардлага тулгарчээ. Үүний тулд ойн аж ахуйг хөгжүүлэх, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг зөв байршуулах, эн тэргүүнд ойн баялагийн нөөцийг тогтоох шаардлагатай болсон байна.

Ингээд БНМАУ-ын Мал аж ахуйн яам, ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн яамны хооронд байгуулсан 1956 оны 6-р сарын 15-ны өдрийн 1189 тоот гэрээний дагуу ЗСБНХУ-ын Бүх холбоотын “Леспроект” нэгдлийн ой зохион байгуулалтын экспедици судалгаа хийн манай улсын нутаг дэвсгэрийн 10 орчим хувь буюу 15.0 сая гаруй га-д ой мод тархан ургадгийг тогтоосон байна. Мөн ”БНМАУ-ын ойн нөөцийг үйлдвэрийн аргаар эзэмшин ашиглах ерөнхий схем”, “Ойн хортонтой тэмцэх арга хэмжээ” зэрэг ойн нөөцийн талаархи анхны чухал баримт бичгүүдийг боловсруулан гаргажээ.

Харин энэ удаагийн олон зорилтод ойн тооллогын ажил нь маш олон талын оролцогчдыг хамруулж, олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар хийгдэх   юм.
Ойн тооллогын хээрийн ажлаар Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэх гэнэ.
Хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын 3 баг ажиллахаар бэлэн болжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • М. Батмөнх 2016-04-11 04:25:19
    Хойтон шүү андууд минь ээ. Монгол улсад ойн дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсний ДӨЧИН жилийн ой болно. Ирээрэй андууд минь
    202.70.34.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Надиа 2014-05-26 08:22:12
    Ойн техникум гэж Эрдэнэтийн Хялганат тосгонд сайхан сургууль байлаа.
    202.126.89.215
    Мэдэгдсэн Хариулах