“Хотын захиргааны шинэ төв” төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт Хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар болсон. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэх бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 19-нд тус цогцолборын шав тавьсан.

 

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” А/98 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар “Хотын захиргааны шинэ төв” төслийн барилгын ажил гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн баталсан бөгөөд ахлагчаар  НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм. 2015 оны 03 сарын 10-ны өдрийн дотор хэлэлцээрийг дуусгаж, гэрээг эцэслэн байгуулах бэлтгэл ажил хангахыг ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Мөн ажлын хэсгийн гэрээт ажилтнуудын цалин хөлс, орчуулга, бичиг хэрэг, техник хэрэгслийн болон бусад зардалд шаардлагатай 24 сая 860 мянган төгрөгийг Тамгын газрын өмгөөлөл, хуулийн зөвлөх үйлчилгээ, хууль сурталчлах зардлаас санхүүжүүлэх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 0 2015-11-04 08:08:20
    энэ хотын удирдлага гэж хэрэг алга хотын барилга барина гэж тойрсон хэдэн айлаар 3 жил авна гэж тоглосон одоо болохоор авахгүй гэж бна энэ хэдэн айл үнэлгээ
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-04 09:06:42
    yun tom zogzolbor heregledeg yum. soyol amralt, teatr muzei soyoliin zogzolbor bish dee. bagasgaach naadhaa.
    68.174.160.129
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-04 07:10:13
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах
  • teneguud  2015-02-04 03:48:03
    kimchinuudiig iveen tetgeed baih yum, yah gej tedneer iim nuser tosol bariulj baigaa yum, orond n yugaa baritsaalsan yum bol doo malnuud.
    202.131.238.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-04 03:36:36
    Батүүл ээ, Хууль биелүүлж наад хууль бус орлогчоо зайлуул, энэ улсад хууль, дүрэм журам биелүүлэх нь мөнгө алтнаас илүү чухал байна, 16 онд АН байхгүй
    122.201.21.112
    Мэдэгдсэн Хариулах