Халамжийн эдийн засгаас бүтээлч эдийн засагт шилжих шаардлагатай
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Семинар Улаанбаатарт хоёр өдөр үргэлжилж дууслаа. Энэ үеэр Монгол Улсыг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, энэ оны улсын төсөв, төсвийн тодотгол болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, орон нутгийн удирдлагуудын ажлын чиг үүргийг тодорхойллоо. Мөн аймгийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нартай гэрээ байгуулж, энэ онд тухайн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажлаа тодотголоо.

Семинарын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай уулзаж, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Эдийн засаг хүнд энэ үед хүн бүрийн хүчин зүтгэл, арвилан хэмнэлтийн бодлого хэрэгтэй. УИХ-аар улсын төсөвт тодотгол хийлээ. УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч сайн ажиллалаа. Хөгжлийн банкны бүх зардлаа төсөвт оруулж, нэг төсөвтэй болж чадлаа. Хөрөнгө оруулалт бага тул бүх шинэ обьектуудаа зогсоолоо. Хэмнэлтийг дээрээс хийж эхэллээ. Яамдын бүтцийг 15 хувиар цомхотголоо. Зарим байгууллагыг нэгтгэж, зарим байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүллээ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэлэг авдаг байсныг ажилласан жилээр нь тооцдог шинэ тогтолцоонд шилжүүллээ. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийг цэгцэлж, заримыг нь их, дээд сургуулийн сургалт судалгааны албанд нэгтгэлээ. Цагдаа, онцгой байдал зэргээс бусад төрийн байгууллагын дүрэмт хувцсанд хөрөнгө зардгаа болилоо. Оюутны тэтгэлгийг онц, сайн сурдаг оюутнуудад олгодог боллоо зэрэг ажлыг хийгээд байна. Халамжийн эдийн засгаас бүтээлч эдийн засагт шилжих шаардлагатайг нийгэм ойлгож эхэллээ гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.
 
Эдийн засгийн хэд хэдэн том хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Бизнес, хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарт шийдсэн асуудал олон байгаа гэлээ.

Хоёр гуравхан зөв шийдэл, зөв хөдөлгөсөн хоёр гурван төсөл, төр засгийн нэгдмэл бодлого улс орныг маань өндөр хөгжилд богино хугацаанд хүргэх бололцоотой. Гэхдээ энэ нь хэн нэг хүний хүсэл биш. Аль нэг нам, бүлгийн эрх ашиг биш, багийн тоглолт байх учиртай. Тиймээс энд цугласан бүх хүмүүс хөгжлийн төлөө, иргэдийнхээ эрх ашгийн төлөө хамтдаа зүтгэх учиртайг Ерөнхий сайд хэллээ.

Энэ сарын 2-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар концессоор хэрэгжүүлэх автозамын төслүүдийн асуудлыг хэлэлцсэн. Удахгүй гарын үсэг зурж, автозамын ажил эхэлнэ. Мөн улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерийг тодруулсан. Шагнал гардуулах ажлыг тухайн орон нутагт зохион байгуулна. Энэ болоод цаг үеийн бүхий л асуудлуудад анхаарч ажиллахыг тэдэнд үүрэг болголоо гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-02-26 11:13:53
    Халамжлаад шалсан зүйл байхгүй шүү. Харин хулгайч нарыг тэтгэдэг эдийн засгаасаа л сал. Сонгуульд санал худалдаж авдаг эдийн засгаасаа л сал.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-04 07:10:41
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-04 03:40:21
    Хуулиа биелүүлээд эхэлбэл хөгжил ойрхон байна, Хууль зөрчиж байгаа Батүүлийг соль, орлогч нарыг нь явуул, бүх аймаг, дүүрэг, төсвийн байгууллага хүлээж байна,
    122.201.21.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүүжий 2015-02-04 03:14:19
    Монголын хүн амын тал нь халамжинд амьдарч байна. Тухайлбал хот суурин газрын төвлөрсөн орон сууцанд амьдардаг хүмүүс нь дулааныг өөрийн өртөгөөс нь хямд хэрэгл...
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах