Музейн салбарт сэтгэлтэй хүн л ажилладаг
Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Монголын vндэсний музейн бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга И.Будбаярыг урьж ярилцлаа.
 
 -Монголын музейчид өнгөрсөн жил 90 жилийн ойгоо тэм­­дэглэн өн­­гөрvvл­­сэн. Гэтэл манай улсын музейн сан хөмрөгийн хад­­галалт, хам­­гаалалт тааруухан байдаг тухай яригддаг. Танай музейн хувьд ямар вэ?
 
-Музейн амин сvнс бол сан хөмрөг байдаг. Учир нь манай, ер нь музейн vзмэр цуглуулга сан хөмрөгтөө хадгалагддаг. Хэдэн арваас олон зуун жилийн настай ховор нандин дурсгалуудыг хадгалах нь нарийн ажил. Хадгалалт, хамгаалалтын нарийн горим журам, технологи байдаг. Vvнийг манай сан хөмрөгчид, сэргээн засвар­лагчид, эрдэм шин­­жилгээний ажилтнууд хийдэг.
 
Тэд маань чин сэтгэлээсээ, яг л vр хvvхдээ хайрладаг шиг хийдэг дээ. Гэхдээ энэ бол дан ганц зvрх сэтгэлээр бvтдэг ажил биш. Энд хадгалалт, хамгаалалтын орчин их чухал. Өөрөөр хэлбэл бидний гол бэрхшээл музейн стандартын байр, тоноглолын асуудал байгаа юм. Хамгаалалт, аюулгvй байдлын хувьд харьцангуй сайн. Салбарын яам болон бид ч өөрсдөө хад­­галалт, хам­­гаалал­­тын ас­уудал дээр болом­­­­­­­­жийн­­хоо хэрээр анхаарч ажил­­лаж байна.
 
ЮНЕСКО, Жайка, ТИКА гээд олон улсын байгууллагуудтай хам­­тран хэрэг­­жvvлж буй төслvvд ерөн­­хийдөө цуг­­­луул­­гын хадгалалт, хам­­­­гаалалтыг сайж­­­руулах, цааш­­­­лаад сэр­­гээн засварлахад чиглэгдэж байгаа. Тvvнээс гадна сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа хосгvй vнэт, vнэт vзмэрvvдийн зургаар каталоги, ил захидал, календарь хийлгэж байна. Энэ бол vзмэрvvдээ хамгаалах, баталгаажуулах нэг хэлбэр.
 
 -Ингэхэд танай музей хэдэн vзмэртэй вэ. Тооллогоор дутсан гэх яриа гараад байдаг?
 
 -2012-2013 оны улсын тооллогоор манай музей 55 572 гаруй vзмэртэй байна. Улсын тооллого дөрвөн жил тутам, байгууллагын тооллого хоёр жил тутам болдог. Энэ удаагийн тооллогоор бvх vзмэр, цуглуулгын бvртгэл, гэрэл зургийг цахим хэлбэрт давхар оруулсан. Ингэснээр бид цуглуулгаа зөвхөн хав дараад хадгалаад байх биш vзэсгэлэн vзvvллэг төдийгvй судалгааны эргэлтэд оруулах нөхцөл боломж сайжирч байгаа юм.
 
2008 оны улсын тооллогоос хойш дугаар давхардсан, бvртгэгдээгvй зэрэг бvртгэлийн зөрчил байсныг залруулж, нийт цуглуулгаа нэг бvрчлэн бvртгэлжvvллээ. Хэдийгээр нийт цуглуулгын 90 гаруй хувь нь сан хөмрөгтөө хадгалагдаж байдаг ч vзvvлэнгийн 10 танхимд vзмэрээ дэглэн vзvvлж байгаа. Гэхдээ манай байрны хувьд 1971 онд ашиглалтад орсон, тухайн vеийн хувьсгалын музейнх. Тиймээс vндэсний музейн хувьд багтаамж vнэхээр бага гэсэн vг.
 
Бид vзмэрvvдээ аль болох сольж тавьж байна. Энэ нь нэг талаас vзэгч олондоо хvргэх нөгөө талаас хадгалал­­тын горимоо баримтлах асуудал юм. Монголын vндэсний музейн хувьд гаднаас хулгай орж vзмэр алдагд­­сан тохиолдол байхгvй. Та бvхэн мэдэж байгаа байх, өмнө нь сан хөмрөгийн эрхлэгч маань 2007 онд тодорхой тооны vзмэр гаргасан асуудал бий.
 
Тэр хvн зохих шийтгэлээ эдэлж байгаа. Одоо бол vзмэр алдагдах боломжгvй. Энэ нь гадны эрсдэлээс хамгаалах талаасаа ч, дотроосоо ч хэн нэгэн авах боломжгvй гэсэн vг.
 
 -Музейн сан хөмрөгийг хэрхэн баяжуулдаг юм бэ?
 
-Манай эрдэм шинжил­­гээний төвийн ажил­­тнууд vзvvллэг цуг­­луулгын бод­лого болов­­сруулж, шаард­­лагатай vзмэр хэрэг­­­лэгдэхvvнээр музейн сан хөм­рөгийг бая­­жуулахаар ажилладаг. Монгол Улсын хэмжээнд археолог­­ийн хээрийн судалгаа бие даан явуулдаг эрх бvхий долоон байгууллага байдгийн нэг нь манай музей.
 
Манай археологичид жил бvр хээрийн хайгуул, мал­­тлага судалгааны ажлыг тасралт­­гvй явуулж, Монголын эртний тvvх, соёлын өвийн дурсгалуудыг олж илрvvлэн сан хөмрөгийг баяжуулдаг. Өөрөөр хэл­­бэл архео­­логи, угсаатан зvйн эрдэм шинжил­­­­гээний, авран хамгаалах олон төслийг хэрэгжvvлдэг гэсэн vг. Ард иргэдээс музейд сайн дураараа өөрсдийн эдэлж хэрэглэж байсан эд зvйлсээ хандивлах, бэлэглэх явдал ч цөөнгvй бий.
 
-Монголын vдэсний музейн удир­­­длага солиг­­­дож, ажилч­даа vндэс­­лэлгvй халсан гэх юм?
 
 -Өнгөрсөн жил музейн удир­­длага солигдсон. Тvvнээс хойш аж­­лаас халаг­­­­дсан гурван тохиол­­дол гарсан. Ажлын байранд архидан сог­­туур­­сан, хариуц­­лага алдсан хvмvvс­­тэй хатуу хариуц­­лага тооцож, харилцааны ялангуяа мэргэжлийн ёс зvйн шаардлагыг тавьж байгаа.
 
Мэргэжлийн бус хvн ажиллаж байгаа аудитын дvгнэлт ч зарим хvн дээр гарсан. Яах вэ, халагдсан ажилтнуудын зарим нь шvvхэд хандаад явж байгаа асуудал бий. Байгууллагын нууц, ялангуяа тооллого дуусаагvй байхад сан хөмрөгийн тооллоготой холбоотой буруу ташаа болон нийтэд мэдээлэх цаг нь болоогvй мэдээлэл тухайл­­бал, Монгол­­ын vндэсний музейгээс алдаг­­дсан гэх vзмэр дотроосоо олджээ гэсэн мэдээлэл хэв­­лэлээр цацагдсан. Улсын тооллого гэдэг бол төрийн ажил, тооллого хийх, vр дvн тайланг тайлагнах, мэдээлэх цаг хугацаатай байдаг.
 
Тvvнээс бус vvнийг хувийн зорилгодоо ашиглаж болохгvй. Одоо бол тооллого дууссан, тайлангаа өгсөн. Тиймээс бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор vнэн зөв мэдээллийг өгөхөөр төлөвлөж байгаа. Бид музейн ажлыг сайжруулах гэж хичээн ажиллаж байгаа. Энэ ч vvднээс арга барил, шаард­­лагын хувьд өөрчлөлт орсон байхыг vгvйсгэхгvй. Гэхдээ дадлага турш­­лагатай, мэргэжлийн, ялан­­гуяа ажилдаа сэтгэлээсээ ханддаг хvмvvс маань бvгд гар нийлэн ажиллаж байна. Ер нь энэ музейн салбарт сэтгэлтэй хvмvvс л ажилладаг юм гэхэд болох байхаа.
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр та бvхнийг “Улсын онц vзмэрт хvйтэн гараар хандаж байна уу даа”, “Vнэт vзмэрт нvд унагаад байна уу” гэх зэрэг өмнөх дэд захирлын ярилцлага гарсан байсан?
 
-Л.Жаргал манай музейн дэд захир­­лын хариуц­­лага­­тай алба хашиж байсан хvн. Байгууллага, хамт олныхоо тухай ийм сэтгэлтэй явдагт харамсдаг. Бид музейн цуглуулга, сан хөмрөг­­тэй холбог­­дол­­той дотоод журмуудаа өөр­­­­чилж, хянал­­тыг сайжруулснаар хулгай гаргах боломжийг эрс багасгасан. Тиймээс хулгай хийх боломжгvй болсон гэдгийг мэдэх л ёстой баймаар. Хэдийгээр хардах эрх байгаа ч тvvний ярилцлагад зарим талаар гvтгэлгийн шинжтэй зvйл ажиглагдаж байсан.
 
 -Vзэгч олныг татах, тав тухтай орчин бvрдvvлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?
 
-Монголд орчин цагийн музей байг­­уулагдаад 90 жил бол­­сон тухай бид дээр ярилцсан. Энэ хугацаанд бид ямар ч байсан байр савтай, vзмэр цуглуулгатай, цуг­луулгаа хад­­галах хамгаалах, сэргээн засварлах, бvртгэн баримтжуулах, судлах, дэглэн vзvvлэх арга барил, туршлагатай болжээ. Энд ажилладаг гурван vеийн хэлхээс бvхий мэргэжлийн музейчид ч бий болсон байна. Харин vзэгч олныг татах, ерөөсөө музейгээр дамжуулан нийгэмд соёл урлаг, танин мэдэхvйн хvмvvжил боловсрол олгодог, хvмvvсийн очих дуртай газар болох, тvvний тулд менеж­­мент, маркетин­­гийн шинэ бодлого явуулах зорилго бидний өмнө тулгараад байна.
 
Гэхдээ бид өөрийн нөөц боломжийн тvв­­шинд ажиллаж байгаа. Музейн болов­­с­­ролын хөтөл­­бөрийг зорилтот бvл­­гvvдэд чиглvvлэн болов­­­­сруулж хэрэгжvvлж байна. Нvvдлийн музей, амьд тvvх, монгол наадгай, баатрууд, гэр зэрэг боловсролын хөтөлбөрvvдээ дурдаж болно. Vйчvvр, хорол гээд эвт ёсыг эрхэмлэн оюун ухааныг тэлж, хэл яриаг баяжуулах эрхэм зорилго агуулдаг уламжлалт vндэсний тоглоом наадгайг зааж сургах төдийгvй захиалан хийлгэж борлуулж байна.
 
Гэвч орчин vеийн техник технологийн дэвшил тухайлбал дижитал музей, виртуаль музей, 3D технологи нэвтрvvлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Гэтэл бодит байдал дээр музейн стандарт музейн байрны асуудал дээр л зөрчигдөж байгаа нь нууц биш. Манай музейн хувьд гэхэд л агааржуулалтын систем муу, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд vйлчлэх нөхцөл тааруу байна.
 
Энэ тал дээр сvvлийн жилvvдэд төрөөс анхаарал хандуулж шинэ музей байгуулах, байгаа музейдын байр савыг засварлах асуудал яригдаж бага ч болов төсөв мөнгө хуваарилж өгсөн.
 
-Монголын vндэсний музейг vзэж байхад тан­­химууд нь арай эртний хуучин­­саг санаг­­длаа. Шинэч­­лэлт хийх болоогvй юу?
 
 -Тиймээ, бид ч энэ тал дээр бодож, төлөвлөсөн зvйл бий. Энэ жил vлдсэн танхимуудын дэглэлтийн vзэл баримтлалыг ямар ч байсан шинэчилнэ. Харин хэрэгжvvлэхээ тулахаар нөгөө л хөрөнгө санхvvгийн асуудал яригдана даа. Өнөөдөр бид Туркийн олон улсын байгууллагын /ТИКА/ тусламжаар нэг танхимаа засаад, одоо шинэчлэн дэглэж байна. Гэхдээ бид, монголчууд, монголын төр засаг өөрсдөө л шийдэх ёстой гэж боддог. Алив улсын тусгаар тогтнол, аюулгvй байдлын нэг чухал бvрэлдэхvvн хэсэг бол соёлын дархлаа байдаг.
 
-Соёлын салбар тусдаа яамтай байснаа одоо буцаад боловсрол, шин­жлэх ухааны сал­­бар­­тай нэгдлээ. Ингэснээр соёлын салбар уналтад орох юм биш vv?
 
 -Мэдээж соёлын салбар маань тусдаа яамтай байснаар олон асуудлыг амжилттай шийдэж, төрийн бодлогод тусгуулж ажиллаж байсан. Соёлын салбар бол их өргөн том салбар. Би зөвхөн музейн хувьд л саналаа хэлье. Музей бол зөвхөн соёлын байгууллага бус боловсрол, шинжлэх ухааны байгууллага. Энэ талаасаа БСШУЯ-ны харьяанд байснаар харин ч давуу талтай байж болох юм. Тухайлбал манай музей эрдэм шинжилгээний байгууллагын статустай, бvтэц­­дээ эр­­дэм шинжил­­гээний төвтэй.
 
Тиймээс бод­­логын тvвшинд шинжлэх ухааны салбартай хамт байх, шинжлэх ухааны бусад байгууллагууд­­тай харилцан хол­­­­боотой ажил­­лах зайлшгvй шаард­­лагатай тулгардаг. Боловсролын хувьд ч бvх насныхны боловсролын хөтөлбөрvvд зарим талаар музей дээр хэрэгждэг байх хэрэгтэй. Энэ нь биднийг боловсролын салбарынхантай нягт хамтран ажиллахыг шаарддаг.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.