Тариаланчид VS Гурил vйлдвэрлэгчид
УИХ-ын Байгаль орчин, хvнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тариалан эрхлэгчид, гурил vйлдвэрлэгчид Хvнс, хөдөө аж ахуйн яамыг оролцуулан цаг vеийн асуудлаар мэдээлэл сонссон юм.
 
Засгийн газрын өнгөрсөн сарын 26-ны өдрийн хуралдаанаар газар тариалан эрхлэгчдээс гурилын vйлдвэрvvд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлvvлсэн улаанбуудайн тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар 908 аж ахуйн нэгж, иргэний данс руу нь мөнгийг шилжvvлснийг Хvнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдэгдсэн.
 
Уг нь улаанбуудайны урамшуулалд 35 тэрбум төгрөг шаардлагатай байсан ч УИХ-аас төсвийн тодотголоор 25 тэрбум төгрөг хуваарилсан учраас ийнхvv бууруулж олгохоор болсныг Р.Бурмаа сайд онцолж байсан. Су. Батболдоор ахлуулсан Байгаль орчин, хvнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар газар тариалан эрхлэгчид болон гурил vйлдвэрлэгчдийн дунд vvсээд байгаа vл ойлголцлыг намжааж, харилцан ярилцаж асуудлыг хамгийн vр ашигтай шийдвэрлэхийг зорьсон ч тэд энэ удаа ч хэл амаа ололцож чадсангvй.
 
Ингээд маргалдагч  хоёр талын гол төлөөллvvдтэй ярилцсанаа хvргэж байна.
 
Монголын тариалан эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг: Хоёрхон хvний шуналаас болж Монголын газар тариалан сvйрч байна
 
-Та сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хvнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар “Улаанбаатар гурил” ХХК-ны захирал Ц.Баатарсайхан, “Од” группийн захирал Ц.Отгонбаатар нарын эрх ашгийг хамгаалаад байна гэлээ. Танд нотолгоо бий юу?
 
-Тэртэй тэргvй Монголын тариаланчид эдний юу хийж, хэний эрх ашгийг улайран хамгаалаад байгааг надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа. Уг нь төр хэн хэнийх нь эрх ашгийг жигд хамгаалах ёстой. Гэтэл өнөөдөр “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан, “Од” группийн Ц.Отгонбаатар нарыг Хvнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын Байгаль орчин, хvнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд хоёр илэрхий дэмжээд сууж байгааг та бvхэн сая харлаа.
 
 Урьд нь энэ Су. Батболдтой уулзахад “Та нар ер нь тариа тарьж яадаг юм. Мал маллахгvй юу” гэж байсан. Дараа нь утасдаад “Би тоглосон юм” гэж байна лээ. Улайм цайм “Монголчууд тариа тариад хэрэггvй. Идэх гурилаа ОХУ-аас авах хэрэгтэй” гэж УИХ-ын байнгын хорооны дарга нь хэлж байгаа болохоор Монголын тариаланчид яах аргагvй хvчин мөхөсдөж байна. Эцэст нь ганц л зvйл хэлье. Бид 2015 онд тариа тарьж чадахгvй, vнэхээр дийлэхгvй юм байна. Ерөнхий сайд нь удирдаад хөл дээрээ арай ядан догонцож байсан Монголын газар тариалангийн салбарыг тvлхэн унагаж, дахин өндийх боломжгvй болгож байна.
 
Анх улаанбуудайн тонн тутамд төрөөс 100 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэж байсан бол өнөөдөр 70 мянга болсон ч тvvнийгээ өгөхгvй унжсаар байгаагаас бордоо, сэлбэг авах мөнгөгvй болж, эцэстээ 2015 онд тариалан эрхлэх ямар ч боломжгvй болголоо.
 
-Монголын улаанбуудай цавуулаг багатай, зөөлхөн тул яах аргагvй цавуулаг ихтэй, хатуу буудай Оросоос оруулж ирэх ёстой гэж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
 
-Манай улс хvнсний стандартын хуультай. Тэр стандартын дагуу өнгөрсөн намар тариаланчдаас улаанбуудайгаа авсан. Хэрэв чанаргvй будаа авсан гэж vзэж байгаа бол гурил vйлдвэрлэгчид өөрсдөө хариуцлагагvй байсны илрэл. Нөгөөтэйгvvр Оросоос оруулж ирж байгаа буудайнд цацраг өндөр байдаг. Учир нь тэд химийн бодис их хэмжээгээр хэрэглэдэг. Мөн Оросууд улаанбуудайгаа хорин жилээр нөөцөлдөг.
 
Тэгэхээр Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар нарын оруулж ирж байгаа буудай яагаад ч шинэ ургацынх байж чадахгvй. Одоо мэргэжлийн байгууллагууд чанаргvй гурил vйлдвэрлэж байгаа “Улаанбаатар гурил”, “Од” группийн гурилыг хааж, лацдах хэрэгтэй. Учир нь тэд өөрсдөө муу гурил vйлдвэрлэж байгаагаа сая хvртэл зарлалаа. Тэгээд ч өнгөрсөн намар тэдний оруулж ирсэн будаа маш муу гэдгийг гаалийн баримт нотолсон.
 
Өөрөөр хэлбэл, гуравдугаар зэргийн малын тэжээлийн зориулалттай будаа оруулж ирсэн. Гэтэл тэд дахиад долоон вагон буудай оруулаад ирчихлээ. Хойноос орж ирж байгаа нийт гурилын 80 хувийг Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар хоёр хуваан авч байгаа. Мөн жилийн дөрөвхөн хувийн хvvтэй мөнгөний 50 хувийг ганцхан компани булаагаад авч байгаа.
 
 Хvмvvст анхааруулж хэлэхэд “Улаанбаатар гурил” маш муу, малын тэжээлийн зориулалттай гурил шvv, битгий худалдан аваарай. Мөн Ц.Баатарсайханы дvv Ц.Отгонбаатарын “Од” группийн “Ургац” гурилаас татгалзахыг уриалж байна. Тэд vнэн хэрэгтээ 20 жил нөөцлөгдсөн огтоно хvртэл иддэггvй, малын тэжээлийн буудайгаар гурил хийж Монголчуудыг хордуулж байна. Эцсийн эцэст Ц.Баатарсайхан дvvтэйгээ нийлж улаанбуудай оруулж ирэх нэрээр 15 сая ам. доллараар рублийн ханшийн зөрvvнээс таван сая ам. долларын ашиг унагах гэж л vхэлдэн зvтгэж, хөлдөө Монголын тариалан эрхлэгчдийг чирж байна. Энэ бол гэмт хэрэг.
 
-Монголын тариаланчдын хураасан улаанбуудай ирэх 10 дугаар сар хvртэл хангалттай хvрнэ гэдэгт vнэхээр итгэлтэй байна уу?
 
-Энд худлаа ярих ямар ч шаардлагагvй. Яг vнэндээ энэ Р.Бурмаа гэдэг авгай хаана хэдэн тонн буудай хадгалагдаж байгааг огт мэдэхгvй. Сая 40 мянган тонн буудай алга болсон гэж ярихыг сонссон биз. Монгол Улс жилд дунджаар 250-иад мянган тонн гурил иддэг. Vvнийг хийхийн тулд бидэнд 320 мянган тонн улаанбуудай байхад хангалттай.
 
Тэгвэл бид өнгөрсөн намар 350 мянган тонн улаанбуудай хурааж авсан.Өөр ямар тайлбар хэрэгтэй вэ. Монголд өнөөдөр 2.5 сая тонн улаанбуудай тээрэмдэх том, жижиг нийлсэн 77 компани байна. Тvvнээс гадна энэ намар Дархан-Уул аймагт хоногт 100 гаруй мянган тонн гурил vйлдвэрлэх хvчин чадалтай хоёр ч vйлдвэр байгуулагдсан. Яг vнэндээ бидний өнгөрсөн намар хурааж авсан будааг бvх компаниуд худалдаж авбал гурилын том vйлдвэрvvд өөрийн хvчин чадлаараа хоёр сар ажиллах боломжтой.
 
Тиймээс vйлдвэрлэлээ зогсоохгvйн тулд Ц.Баатарсайхан, Ц.Отгонбаатар нар зvтгvvлсээр хойноос улаанбуудай оруулж ирж байна. Гэтэл одоо гурилын vйлдвэрvvдэд 60-аад мянган тонн гурил зарагдаагvй байна. 70-80 мянган тонн улаанбуудай хадгалаастай байна. Мөн гэрээ хийчихээд авч чадаагvй 40 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн улаанбуудай байгаа. Энэ нь ирэх аравдугаар сард шинэ тариа гартал дутагдаж, гачигдахгvй хэмжээний нөөц юм. Vнэн байдал ийм байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Тиймээ, уг нь 80 мянган тонн гэж орж ирснийг 40 мянган тонн улаанбуудай болгож цохолт хийсэн” гэж яриад сууж байна. Vнэхээр хэлэх vг алга.
 
 Эцсийн эцэст өнөөдрийн төр засаг хоёрхон хvний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Vvний цаана 300 мянган тариаланч байгаа гэдгийг бодох ухаан алга.
 
“Улаанбаатар гурил” ХХК-н захирал Ц.Баатарсайхан: Бид ёроол нь жигнvvрт vлддэггvй бууз хийе гэвэл ОХУ-аас буудай оруулж ирэхээс өөр аргагvй
 
-Монголын тариаланчид өнгөрсөн намар хангалттай хэмжээний буюу 350 мянган тонн улаанбуудай хурааж авсан байхад заавал яагаад ОХУ-аас буудай оруулж ирээд байгаа юм бэ?
 
 -Бид Монголын тариаланчдын хураасан бvх буудайг худалдаад авчихсан. Одоо дахиад 100 мянган тонн буудай ОХУ-аас оруулж ирэх зайлшгvй шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 30 мянган тонн буудай оруулж ирэх зөвшөөрөл аваад цаана нь 70 мянгынх нь зөвшөөрөл хvлээгдэж байгаа байдалтай л байна. Гурилын vйлдвэрvvд нэг тонн буудайг 550 мянган төгрөгөөр худалдаж аваад нэгдvгээр гурилын vнийг 840 төгрөгөөс доош барина гэж төр засгийн өмнө хvлээсэн vvргээ биелvvлээд л явж байгаа.
 
Одоогоор Монгол Улсад ажиллаж байгаа 80 орчим гурилын vйлдвэр нийлээд 600 мянган тонн буудай тээрэмдэх хvчин чадалтай.
 
-Ер нь хэдэн гурилын vйлдвэр хэчнээн тонн гурил ОХУ-аас оруулж ирэх зөвшөөрөл аваад байгаа юм бэ?
 
 -Хамгийн сvvлийн мэдээгээр 23 мянган тонн буудай оруулж ирэх зөвшөөрлийг 10 гаруй компани авсан байгаа. Өнөөдөр цавуулгийн хэмжээ нь 25 хувиас дээш буудайг тонныг нь 550-600 мянган төгрөгөөр оруулж ирж байна.
 
-Өнөөдөр гурилын vйлдвэрvvдэд хэдэн тонн Монголын улаанбуудай хадгалагдаж байгаа вэ?
 
 -Яг өнөөдрийн байдлаар гурилын vйлдвэрvvдэд 140 мянган тонн буудай хадгалагдаж байгаа ч энэ буудайгаар 26.5 хувиас дээш цавуулагтай гурил vйлдвэрлэх ямар ч боломжгvй юм. Өнгөрсөн намар хурааж авсан 350 мянган тонн улаанбуудайн 30-аад хувь нь цавуулгийн шаардлага хангахгvй байгаагаас болж л ОХУ-аас буудай оруулж ирэхээс өөр аргагvй болсон.
 
-Л.Цандэлэг дарга Монгол Улсын гурилын жилийн хэрэгцээ 250 мянган тонн, тvvнийг хийхэд 320 мянган тонн улаанбуудай байхад хангалттай гэсэн. Гэтэл та арай өөр тоо хэлээд байх юм. Алинд нь итгэх хэрэг вэ?
 
-Монгол Улс жилдээ 315 мянган тонн гурил хэрэглэдэг. Vvнийг буудайнд шилжvvлэхээр 450 мянган тонн буудай болдог юм. Гэтэл манай тариаланчид өнгөрсөн намар 350 мянган тонн таваарын буудай тушаасан. Цаана нь 100 мянган тонн дутаж байгаа биз. Монгол Улс сая гурван сая дахь иргэнээ тосч авсан. Нэг хvн жилдээ 105 кг гурил хэрэглэдэг.
 
-Таны удирддаг “Улаан­­баатар гурил” компани хэдэн мянган тонн буудай оруулж ирэх зөвшөөрөл авсан бэ?
 
-Саяын 20 мянган тонны зөвшөөрлөөс “Улаанбаатар гурил”-д таван мянган тонн нь оногдсон. Бид нийт зөвшөөрлийн 25 хувийг авсан байхад энэ хvмvvс 50-60 хувийг нь авсан гэж улайм цайм гvтгээд байна. Монгол Улсад vйлдвэрлэж байгаа нийт гурилын 25 хувийг манай компани vйлдвэрлэж байгаа нь яалт ч vгvй vнэн. Тэрэн дээр vндэслээд яам хуваарилалтаа хийсэн байх.
 
-Та нарын оруулж ирж байгаа буудайг ОХУ-ын нөөцийн складад доод тал нь 10 жил хадгалагдсан, малын тэжээлийн зориулалттай буудай гэж байна. Оруулж ирсэн буудайныхаа чанарын талаар та юу хэлэх вэ?
 
-Тийм vлгэрт хэн итгэх юм бэ. Та нар бод доо. Оросын ард тvмэн хамгийн хvндтэй зочиноо талх, давсаа бариад угтдаг биз дээ. Монгол Улс 2014 онд нийтдээ 40 мянган тонн vрийн буудай хэрэглэсний 7500 тонныг нь ОХУ-аас авсан. Өнөөдөр Монголд ургаж байгаа бvх буудайг оросын vрээр тарьж байгаа.
 
-Гурил vйлдвэрлэгчдэд олгосон 3-6 сарын хөнгөлөлттэй зээлийн 52 тэрбумаас “Улаанбаатар гурил” компани хэдэн тэрбумыг авсан бэ?
 
-Тэр зээлээс манай компани 12 тэрбумыг авсан. Өнгөрсөн намрын 350 мянган тонн улаанбуудайн урамшуулалд 25 тэрбум төгрөг олгож байгаа. Тэр буудайнаас 30 мянган тонныг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан авч vлдсэн 320 мянган буудай худалдаж авсныхаа төлөө Монголын 78 гурилын vйлдвэр тариалан эрхлэгчдэд 170 тэрбум төгрөгийн төлбөрийг төлж барагдуулж байгаа. Vvнийг төлж барагдуулахын тулд Монголбанкнаас арилжааны банкаар дамжуулан 52 тэрбум төгрөгийг 3-6 сарын хугацаатай зээлж авч тариаланчдад олгох 170 тэрбумдаа нэмэрлэсэн.Өнөөдрийн байдлаар бид тариаланчдад 100 гаруй тэрбум төгрөгийг нь төлж барагдуулсан.
 
-Заавал оросоос гурил оруулж ирвэл гурилын чанар сайжрах баталгаа байгаа юм уу?
 
 -Монгол Улс 800 мянган өрх гэр бvлтэй. Бид энэ Цагаан сараар 50-60 сая ширхэг бууз хийнэ. Харамсалтай нь гурил vйлдвэрлэгчдийн гаргасан судалгаагаар монголчуудын 50-60 хувь нь ОХУ-аас орж ирсэн “Алека”, “Цесна” гурилаар буузаа хийж байна. Тэгэхээр Монголын тарианы чанар ямархуу байгаа нь ойлгогдож байгаа биз. Бид ёроол нь жигнvvртээ наалдаад vлдэггvй, чанартай гурилаар буузаа хийж идье гэвэл ОХУ-аас зайлшгvй цавуулаг ихтэй, хатуу буудай оруулан ирж одоо байгаа 140 мянган тонн Монгол буудайтайгаа хольж гурил хийхээс өөр арга байхгvй.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • $$$ 2015-02-04 16:53:51
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    122.201.22.157
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-02-04 09:10:58
    өөрсдийнхөө тарьсан тариагаар хийсэн гурилыг идмээр байна ш дээ, юуны чинь орос, агуулах дүүрэн буудай байхад яагаад будаа тариа гуйгаад унав аа, хэдэн жил овоо...
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • durmaa 2015-02-04 09:10:36
    Burmaa durmaa gertee harya. durtaii baisan ch medehgui yumaa meddeg bolj hiih gej buh zuild teer totgor bolno. gertee harya. uh hurliin gishuunii gertee bai
    68.174.160.129
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-04 06:50:45
    Бурмаа будаа тариа мэдэхгүй шүү дээ. Өрөвдмөөр тэнэг авгайг өөрчлөөч. Тэнэг тэнэг гэхэд ийм тэнэг зүйл төрд байж болохгүй баймаар даа
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-04 06:34:06
    Манангийн засгийн газарт болж байгаа юм байна уу? Яахаараа ах, дүү хоёрхон хүнд үйлчилээд монголын газар тариалан эрхлэгчидийн эрх ашигийг хүндлэхгүй байна .??...
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах
  • hun 2015-02-04 04:36:51
    Budliu burmaag buulgah tsag boljee. Burmaa yaj budaa taria medhii
    103.242.47.58
    Мэдэгдсэн Хариулах