Монголын шүүх VS “Саусгоби Сэндс”
Өнгөрөгч долоо хоногт Монголын шүүх улс орныхоо ирээдүйг бодолгүйгээр нэгэн хэргийг шүүж орхилоо. Энэ үг ард иргэдийн амнаас бус харин улс төрчдийн амнаас гарсан л даа. Үнэндээ “Саусгоби Сэндс” компанийн гурван эрхэмд холбогдох шүүхийн шийдвэр гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн эсэхийг тэд л мэдэх биз. Харин иргэдийн хувьд хууль хүн бүрт тэр тусмаа гадны хөрөнгө оруулалттай компанид ч гэсэн тэгш үйлчилдэг гэдгийн тод жишээ боллоо гэж харж байна.

АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарыг Монгол Улсын татварын тухай хуулийг зөрчиж, 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган Дүүргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэр гарсан. Харин тэдний Монгол Улсад учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгийг “Саусгоби Сэндс” компаниас гаргуулахаар болсон билээ.
Мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг хангалттай цуглуулсан учраас шүүхээс шийдвэр гаргахад цааргалах зүйл байсангүй. Хуулийн хүрээнд л бүх асуудал шийдэгдсэн гэж харагдсан.

Гэтэл “Саусгоби Сэндс” компанийн зүгээс Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг хүний эрхэнд халдсан, буруу шийдвэр гаргасан гэж үзэн улмаар давж заалдахаар болж байгаагаа мэдэгдлээ. Мэдээж тэдэнд хуулийн дагуу давж заалдах, хяналтын шатны шүүхээр дамжих эрх нь бий.  Гэвч Монгол Улсад учруулсан хохирлыг тогтоосон нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа нь хачирхалтай.

Эндээс мөрдөн байцаалтын явцад худлаа нотлох баримтууд цуглуулсан уу, эсвэл “Саусгоби Сэндс” компанийн зүгээс манай хууль хяналтын байгууллагыг хяссан уу гэх хоёр асуулт гарч ирж байна.

Мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримт

Жастин Капла, Хиларион В.Кажуком нар нь бүлэглэн “Саусгоби Сэндс” ХХК-ийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.11, 8.1.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2.7, 17.2.9 дэх хэсэг, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.4.9, 7.5, 13.11, 16.1.2 дахь хэсгийг тус тус зөрчиж, татвар ноогдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ноогдох орлогын тоог зориуд бууруулан 90 тэрбум 21 сая төгрөгийн орлогод ноогдох 17 тэрбум 441 сая 383 мянга 600 төгрөгийн онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзжээ.


 

нийтдээ 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн

Мөн “ Саусгоби сэндс “ ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “ Монголиа Минералс “ ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогджээ.  

Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий иргэд нь нийтдээ 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр өнгөрөгч хугацаанд шалгагдсан юм. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлжээ. Мөн тэднийг 2012 оны 5 дугаар сарын 8-наас Монгол Улсын хилээр гадагш гарахыг хориглосон юм.

“Саусгоби Сэндс” компанийн тайлбар

Сүүлийн 30 сарын турш Саусгоби сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан 3 иргэн болох Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарыг Монгол Улсын Татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан, ажил олгогчийн хувьд Саусгоби сэндс ХХК-ийг иргэний хариуцагчаар татан шалгасан билээ. 2012 оны 10 сараас хойш эдгээр хүмүүст  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын хилээр гарах хориг тавьсан билээ.

Уг хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагуудаас томилогдсон шинжээчид нь нийт 4 удаа дүгнэлт гаргасан ба эдгээр дүгнэлтүүд өөр хоорондоо агуулгын хувьд зөрчилтэй, харилцан нэгийгээ үгүйсгэсэн, дүгнэлтийн тус бүрийн нийт дүнгүүдийг татвараас зайлсхийсэн дүн мэтээр буруу тайлбарласан байв. Шинжээчдийн дүгнэлт нь ямар ч баримт нотолгоогүй бөгөөд бусад олон компаниудын дагаж мөрдөж байгаа Монгол Улсын татварын тухай хууль тогтоомж болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартуудтай нийцэхгүй байна.

 

нийт дүнгүүдийг татвараас зайлсхийсэн дүн мэтээр буруу тайлбарласан

Үүний нэг нотолгоо нь шинжээчдийн хамгийн сүүлд 2014 оны 12 сард гаргасан дүгнэлтийн татвараас зайлсхийсэн гэх 35.3 тэрбум төгрөг нь:
  • 2012 оны 12 сарын дүгнэлтийн 234 тэрбум төгрөгөөс 85%-аар,
  • 2014 оны 1 сарын дүгнэлтийн 84.9 тэрбум төгрөгөөс 59%-аар тус тус эрс буурч байгаагаар нотлогдож байна.


Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн дээрх шүүх бүрэлдэхүүн 2014 оны 8 сард болсон шүүх хурлаар дээрх дүгнэлтүүдийн эрс зөрүүтэй болон алдаатай байдлыг хүлээн зөвшөөрч прокурорын зүгээс гаргасан яллах дүгнэлтийг эргэлзээтэй, нотлох баримтууд хангалтгүй байна гэж үзэн уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргаж байсан билээ. Нэмэлт мөрдөн байцаалтын хүрээнд шинжээчдийн гаргасан сүүлийн 4 дэх дүгнэлтийг 2015 оны 1 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болсон шүүх хуралд танилцуулсан билээ.

Сүүлийн дүгнэлт нь өмнөх гурван дүгнэлтүүд дэх мэдээлэл, алдааг давтсан бөгөөд зөвхөн татвараас зайлсхийсэн гэх дүнг л өөрчилсөн юм. Компанийн зүгээс сүүлийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдийн адил Саусгоби сэндс ХХК болон түүний ажилтан асан иргэдэд тулгаж буй хэргийн нотолгоо болох чадваргүй хэвээр байсан гэж үзэж байна.

Саусгоби Ресурс болон түүний салбар Саусгоби сэндс ХХК нь санхүү, татварын тайлангаа Монгол Улсын Татварын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад бүрэн нийцүүлэн бэлтгэдэг. Хэрэгт хамаарч буй 2007-2011 онуудад Саусгоби сэндс ХХК нүүрсний борлуулалтаас нийт 456.8 тэрбум төгрөгийн орлого олж, 103.1 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төлсөн. Дээрх татвараас зайлсхийсэн гэх дүгнэлтүүдийн дүнг Компанийн төлсөн татвар дээр нэмж тооцвол Компани нийт олсон орлогынхоо (ашгийнхаа биш) 74%, 41% болон 30%-ийг төлөхөөр байгаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжоор зөвшөөрсөн хувь хэмжээнээс илт хэтэрсэн байна.

Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад Компани энэ хэрэгт дурдагдсан “зөрчлүүдийг” хянаж шалгах зорилгоор дэлхийн том, нэр хүндтэй аудитын компанийг хөндлөнгийн зөвлөхөөр урьж ажиллуулсан. Тус аудитын компани бүх асуудлыг шинжлэн ажилласны үр дүнд шинжээчдийн илрүүлсэн гэх “зөрчлүүд” нь үндэслэлгүй болохыг баталсан байдаг ба энэхүү буруу дүгнэлтүүд нь Монгол Улсын Татварын тухай холбогдох хууль тогтоомж болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэдэг уул уурхайн компанийн санхүү, бүртгэлийн тайланг алдаатай ойлгосноос үүдэлтэй гэж үзсэн байна.

АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл

2015 оны 1 сарын 30-ны өдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгалаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагчид шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсч байсныг ажигласан.

Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан.

 

Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно

Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гадны удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гадны шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн.

Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний эрхийн комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно.

Монгол Улсын шүүхээс хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй

“Саусгоби Сэндс” компани болон АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг дүгнэжээ. Шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхийг ч оролдсон байдаг. Гэтэл Монгол Улсын шүүх, шүүгч хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Үүнийг ч хуулиар тогтоож өгсөн байдаг.

Даанч Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдлаас болж цугларсан нотлох баримтад тулгуурлаж зохих ялыг оноож чаддаггүй шүүхийн байгууллага оршин тогтносоор байна. Мөн гаргасан шийдвэрийнхээ араас үргэлж айдас тээж амьдарч байна. Тэд шударга шийдвэр гаргахыг хүсдэг ч шүүгчийн ёс зүй, шийдвэрт дуртай цагтаа халддаг нийгэм учраас энэ тухай яриад ч хэрэггүй.

Тиймээс л хөрөнгө мөнгө ихтэй гадны байгууллагууд Монголын хуулийг өөрийнхөө тайлбарлаж, зөрчиж байхад зоригтойхон мэдэгдэл хийчих ганц ч хуульч олдохгүй байна шүү дээ.  
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гансүх 2015-02-11 16:58:54
    Манай санхүүгийн нөхөд ийм том асуудалд алдахгүй.Багасгаад чөлөөлөөд байгаа дүн шүүхээр төлөгдөх болж. Гол нь компанид хариуцлага тооцох ёстой
    103.229.122.134
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-02-06 05:32:28
    энэ бол унэн монголын торийн ондорлогуудтэй холбоотой тэр торийн хуулийг гацаанд орууллаад байгаа хээл хахууль авдаг нохдуудийг илруулэх хуулийн хариуцлага .......
    85.26.231.9
    Мэдэгдсэн Хариулах
  • АНУ 2015-02-04 15:07:20
    АНУ-ын утсан хүүхэлдэй Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт, Оюунгэрэл, талх Ганхуяг нар бүгд Саусгобиг өмөөрч, Монголд учруулсан хохиролыг нь төлүүлэхгүй, өршөөнө
    43.242.243.171
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkkk 2015-02-04 08:08:17
    tolohgui bol toltoln shorond hiildeee ingeeedl davaraaad baigaa baihgui yudaaaa
    150.129.140.35
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-02-04 05:48:27
    Энэ гадаадын шуналтай хулгайчдыг шоронд хийж бүх хөрөнгийг нь хураах нь зөв.
    183.81.171.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zn 2015-02-04 05:44:49
    Altan Dornod -iin zamaar biztsiig ni bulaaj avaxaar zoxion baiguulsan zoxioomol xereg shuu dee... Ingej tenegteed xool iavaxgui dee...Ian daa ...
    185.57.73.125
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-04 05:19:42
    Шинжээчид нь хаанаас томилогдсон юм бол. Шинжээчид уул уурхайн татварын аудитаар хэр зэрэг мэргэшсэн юм бол.
    202.179.18.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Түүхий ч гэсэн зоригтой шийдэх нь зөв гэ 2015-02-04 02:20:53
    Энэ сэтгүүлч буруу өнцгөөс харж буруу дүгнэлт хийжээ. Шүүгч зөвхөн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах ёстой. Мөрдөн байцаалтын чанар ямар билээ??? "Но" и...
    202.179.15.247
    Мэдэгдсэн Хариулах