Хавдрын эсрэг үндэсний аян явагдаж байна
Сүүлийн үед манай улс хорт хавдар өвчинтэй эрчимтэй тэмцэж байгаа. Тэмцэхээс ч аргагүй юм. Учир нь хорт хавдраар өвдсөн хүмүүсийн тоо улам бүр л нэмэгдэж байна. Тухайлбал Монгол Улсад дунджаар жилд 4200 орчим хорт хавдар шинээр оношлогдож байгаа бөгөөд 3000 орчим хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан нь хорт хавдар болж байгаа юм.

Гэхдээ хүмүүс хорт хавдрыг эрт үед нь илрүүлээд эмчлүүлбэл эдгэрдэг гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь төгс эмчилгээгүй буюу хавдрын эцсийн шат болох гурав, дөрөвдүгээр үедээ орсон хойно эмнэлэгт хандаж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулдаг.

Тиймээс тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэхэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх тухай хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хавдрын эсрэг үндэсний аяныг  жил бүр хийдэг. Энэ жилийн аяны нээлтийн ажиллагаа өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болох гэж байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-04 01:13:44
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах