Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Амбий буюу Ц.Батхуягтай уулзаж ярилцлаа. Түүний хувьд хэвлэлээр төдийлөн ярилцлага өгдөггүй ам бөхтэй нэгэн гэдгийг манай уншигчид эчнээ сайн мэддэг байх. Түүнчлэн олны танил жүжигчнээ чухам юу хийгээд байгаа талаар байнга л чих тавьдаг гэхэд хилсдэхгүй. Ингээд уран бүтээлийнх нь завсар зайгаар уулзаж сүүлийн үеийн сониноос нь хуваалцсан юм.
-Жүжигчин Амбий хэвлэлийнхнээс зайгаа барьж, ам бөхтэй байх болжээ. Нэгэнт уулзсаных сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцъя гэж бодлоо. Ярилцлагаа мэдээж уран бүтээлийн талаар эхлэх нь зүйтэй байх аа?
-Өнгөрсөн хугацаанд миний хувьд нэлээд ачаалалтай жилүүд байлаа.
Бүрэн хэмжээний уран сайхны гурван ч кинонд тоглолоо. Ихэвчлэн хөдөөгүүр кино зурганд их явлаа. Удахгүй хэд, хэдэн уран бүтээл маань дэлгэцээр гарч, үзэгчдийн хүртээл болно. Тэр үед л хийсэн зүйл, хэлэх үгтэйгээр үзэгчидтэйгээ уулзъя гэж бодож байна даа. Нөгөө талаар хэвлэлийнхэн надаас яагаад ярилцлага өгдөггүй юм бэ гэж их асууж шалгаадаг л даа. Үнэн хэрэгтээ нэг хүн байнга л өөрийнхөө тухай яриад байвал уйтгартай, үзэгчид ч залхана шүү дээ. Тэгээд ч би ярихаас илүү бусдыг сонсох дуртай. Ингэх нь өөрөө амьдралын том сургууль болдог юм байна. Насны хувьд ч хүүхэд, залуустаа үлгэр дууриалал болчихмоор амьдралд нь хэрэгтэй зүйлийг зааж сургах, үгүй дээ л үйлдлээрээ харуулчих юмсан гэж эрмэлздэг.
-Хэд, хэдэн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барина гэлээ. Энэ бэлгийнхээ үүцнээс манай уншигчдад задлахгүй юу?
-“UBS” телевизийн “Содура” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглолоо. Энэ удаагийн миний бүтээж буй бүтээл дүр монголчуудын дунд байдаг цөөнх тэр тусмаа цаатан иргэдийн аж амьдралыг харуулсан, маш өндөр утга агуулга бүхий кино. Монголчууд бид чинь гурван сая хүрэхтэй, үгүйтэй цөөхүүлээ. Тэр цөөхөн ард түмэн дотроо цөөн үлдсэн цаатан иргэд нийгмийн ороо бусгаа энэ цаг үед хэрхэн яаж амьдарч байна вэ. Цаашид яах ёстой юм гэдэг сэдвийг агуулсан, нэг ёсондоо сэтгэл эмзэглүүлсэн кино болох байх. Зохиолын сэдэв утга санаа, агуулга нь таалагдаад энэ кинонд тоглосон. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгийн найруулсан “Танхай гэрээ” уран сайхны киноны зураг авалтыг дуусгалаа. Уран бүтээлийн сонин сайхны хувьд нэг иймэрхүү.
-Сүүлийн үед таныг ажиглаад байхад дэлгэцийн уран бүтээлд түлхүү анхаараад байгаа юм болов уу гэх сэтгэгдэл төрөх боллоо. Магадгүй тайзны уран бүтээлийг тань үзэгчид хүлээгээд байх шиг санагддаг?
-Ер нь аль, алиныг нь хийх ёстой. Жүжигчин хүний 40 нас бол дөнгөж мэргэжлийнх нь эхлэл, ирээдүй хойч үедээ сургамжлагдан үлдэх, нийгэмд хандсан бүтээл эхлэх нас юм. Жүжигчний мэргэжил бол хүний туулж өнгөрүүлсэн амьдралын хугацаатай салшгүй холбоотой бололтой. Амьдралын практик бол асар том сургууль байдаг юм байна. Сайн муу, сайхан муухай, амьдралын зөрчлүүд гэж маш хүнд даваанууд бий. Энэ бүхнийг мэдэрч “жүжигчин” гэдэг рүү “Хугараагүй ноён нуруу” шиг яваад байгаагийн гол утга учир юм шүү дээ. Эдгээрийг үзэж, харж, сонсож, туулж явсан болохоор одооноос л зөвхөн мэдэрч байна. Тэр ч үүднээс олон газар явж, сайхан хүмүүсийн үгийг сонсож байлаа.
-Таны ярианаас сонсох хэрэгтэй гэдэг үг л их гарах болжээ. Магадгүй өөрийгөө чамласан, болоогүй гэдэг өнгө аяс цухалзаад байна уу гэмээр. Жүжигчин мэргэжлийг сургуульд нь эзэмшээд цолыг нь авсан ч амьдралынхаа туршид суралцах ёстой. Өөрөөр хэлбэл байнга л түүхий байдаг гэж хэлэх гээд байна уу?
-Жүжигчин гэдэг мэргэжил яг юу юм бэ. “Од” гэж хэлүүлэхийн тулд жүжигчин мэргэжил эзэмшсэн юм уу. Зөвхөн диплом өвөртөлсөн од байх уу, уран бүтээлч байх уу гээд л маш олон асуудал гарч ирнэ. Гэтэл жүжигчин гээч энэхүү мэргэжлийн маань хэм хэмжүүр нь улс орон хөгжин дэвжих, нийгмээ эрүүлжүүлэх, өсвөр үеийг хүмүүжүүлэх, хамгийн гол нь ганцхан тохиох амьдралд хүн чанарыг дээдлэхэд хэдий чинээ тусласнаар нь тогтоогддог юм байна.
Магадгүй энэ тухай яривал уртаас урт зүйл болно л доо. Нийгмийг ухааруулсан, нийгэмдээ хандсан уран бүтээл хийж л дөнгөж жүжигчин гэгдэж явах учиртай юм. Нийгмийн болохгүй, бүтэхгүйг соргогоор мэдэрч чаддаг хүн л өнөөдөр жүжигчин байж чадна. Би саяхан Пусаны кино наадамд уран бүтээлч найзуудынхаа хамт яваад ирлээ. Ингэж явсан шалтгаан нь олон улсын кино урлагийн хөгжлийг нүдээрээ харж, кино урлагийн хөгжлийг аль шатандаа явж байгааг үзэхэд чиглэгдсэн.
Мөн АНУ-ын Лос-Анжелест болсон киномаркетыг очиж үзлээ. Энэ бүхнээрээ би дэлхий нийтийн кино урлаг чухам хаана явна вэ гэдгийг мэдэхийг хүссэн юм. Ер нь бид яах гэж кино хийгээд байгаа юм бэ. Кино хийх нь дэлхий нийтэд ямар ашигтай, юунд зориулагдсан юм гэдгийг мэдэх газар дээр нь очиж үзсэн хэрэг.
-Тэгээд юу харагдав?
-Манай кино урлагт дутагдаад байгаа зүйл бол уран бүтээлчид нийгэм рүүгээ хандсан зүйлд төдийлөн анхаарахгүй байна уу даа гэж бодогдлоо. Тийм зүйл рүү уран бүтээлчид явах хэрэгтэй. Нэлээд хэдэн жилийн өмнө Женко Х.Баттулга ахын хэлсэн үг санаанаас гардаггүй л дээ. Тэрбээр бидэнд “нийгэм рүүгээ хандсан бүтээл хий л дээ” гэсэн. Үнэхээр ч жүжигчид нийгмийг эмчилдэг эмч нар. Тэр өгсөн үүрэг тангарагтаа үнэнч байж нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг эдгээж илааршуулах үүрэг хүлээсэн хүмүүс бол жүжигчид бид шүү дээ. Кино наадмуудаар явахдаа нэг л зүйлийг маш сайн ойлгож, мэдэж ирсэн. Өнөөдөр бүх дэлхий, энэ бөмбөрцөгийн кино урлаг нэг л зүйл рүү маш алгуур зүтгээд байна. Шууд яваад очдоггүй тэр оргил руу маш алгуур тойруу замаар гэлдэрсээр. Тэр оргилын зогсоол нь ХҮН ЧАНАР, МӨН ЧАНАР-т хүрэхэд чиглэгддэг юм байна. Энэ бол хүн төрөлхтний мөрөөдөл. Үүнийг л мэдэрч ирлээ. Тиймдээ ч ерөөсөө л улс эх орны хөгжилд шууд нөлөөлөх зүйл нь урлаг гэдэг нь маргашгүй үнэн аж.
-Манайхан кино урлагаа төрөөс дэмжихгүй байна гэж их шүүмжилдэг. Энэ тал дээр ч гэсэн та шүүмжлэлтэй ханддаг уу?
-Аргагүй шүү дээ. Улс эх орон маань өөрөө ийм байдалтай байхад яаж урлагийг ойлгох тэнхэл байх вэ дээ. Урлагаар хүмүүжээгүй хүмүүс худлаа амьдарч, урлагаа ойлгох нь байтугай бүр л устгаж саармагжуулахыг бодох нь зүйн хэрэг биз дээ. Тийм учраас л өнөөдөр зөвхөн дарга цэрэг, нам засаг солих асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж байгаагаас урлагийг яаж хөгжүүлэх вэ гэж бодохтой манатай. Иргэн хүнийг хүмүүжүүлэх, яаж хүн чанартай, эх оронч сэтгэлгээтэй байлгах вэ гэдэг талаар яриад ч хэрэггүй. Кино урлаг юунд хүрч үйлчлэх вэ гэдгийг ч бодож байгаа хүн хомс.
Нэг л их урсгал дагаж уруудсан хүмүүс. Ийм урсгалаараа байдалд дасчихжээ. Улс орныг өрх айлаар жишдэг. Тэр айлын өрхийн тэргүүн аавыг гэр орноо авч явах талаар бүхий л зүйлээ зориулж, хөдөлмөрлөж байхад үр хүүхэд гэр бүл нь саад болоод байвал юу болох вэ. Манай улс яг үнэнчээр эх орондоо юм хийж, чин сэтгэлт хөвгүүддээ ямар нэг аргаар саад болдог. Атаархдаг, хорлодог, мохоодог. Бүр хэн ч биш болгодог. Үе үеийн гунигт түүх байнга давтагддаг. Үүнийг л таслан зогсоох гол сэлэм нь кино урлаг.
Жүжигчин хүн хамгийн гол нь ямар ч нөхцөлд хүн байх хэрэгтэй. Хүн болохын төлөө явж, сэтгэж байвал өөрийгөө жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшлээ гэж бод. Энэ хүн чинь жүжигчин хүн шүү гэж хэлүүлж л байвал тэр л маш том цол доо. Гол нь хийх хэрэгтэй байна. Хамтраад нийлээд нэгдэх хэрэгтэй. Үр дүн нь ч хурдан гардаг. Өнөөдөр дарга, цэрэг гэж улстөрждөг хүмүүс л Монголд олширлоо. Харин хийж байгаа хүн байна уу гээд жингийн туухай дээр тавиад үзвэл их хөгийн инээдтэй зүйл гарч ирнэ дээ. Ирээдүй хойч үедээ үлдэхээр хийсэн, бүтээсэн зүйл байна уу. Бидний үр хүүхэд юуг харж омогшиж, бахархаж амьдрах юм бэ.
Монголын нийгэм оюун санааны том уналтад орчихоод байна шүү дээ. Урлагийнхан л үүний чиг баримжааг олгож цэгцлээд, монгол хүний ёс суртахууны эрхэм зан чанарыг төлөвшүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Монголд өнөөдөр Чингис хааны цогцолбор хөшөөнөөс өөр түүхийн бахархалт бүтээн байгуулалт гарч чадаагүй л байна. Анх энэ цогцолбор хийгдэхэд түүхийн маш том бүтээн байгуулалт үр хойчид минь үлдэх зүйл хийж байна гэж харахаасаа илүү энэ надаас илүү гарчих болов уу гэдэг атаархуу бодолдоо хөтлөгдөн элдвээр л хэлж байсан. Хэн ч тусалж нэгдээгүй. Тэгвэл энэ нэгэн үе өнгөрөхөд Чингис хааны цогцолбор л үлдэнэ. Женко Х.Баттулга гэдэг хүний нэрийг нь ч хүртэл тэр үед бүгд мартах байх даа, хойч үе минь. Ямар сайхан бүтээн байгуулалт босгож, Монголын түүхийн голыг зогоож байна вэ. Ерөөсөө л бид бүхэнд үнэ цэнтэй эрхэм зүйлийн төлөө бахархалыг бүтээж амьдрахын төлөө гэдэг сэтгэлийг төлөвшүүлэх ёстой. Ийм цаг нэгэнт болсны дохио ирээд байна шүү дээ.
-Монголчууд бид тамын тогооны үлгэр шиг амьдардаг ард түмэн шүү дээ?
-Тийм л учраас би хэвлэлээс хол байгаа юм шүү дээ. Өнөөдөр үнэхээр тэсэхгүй болоод дуугарч байна. Энэ бол Женко Х.Баттулга ахын талаар. Монголоо гэсэн зүрхний нэгэн судас тасарлаа шүү. Улс орныхоо төлөө үнэнч цохилдог зүрхтэй хойч үедээ санаа зовнисон хэн бүхнийг уриалж байна. Тулга ахын хийсэн, бүтээсэн бүхэн бүтэн ухаантай хэн болгоны нүдэн дээр ил байдаг. Ярьсан хариуцсан болгон нь биелэж байгааг Монголын ард түмэн хардаг. Тэгвэл энэ бүхнийг ямар нэг аргаар хорлодог урвагчид болих хэрэгтэй. Ядаж өөрийн чинь үр хүүхдийн төлөө гэдгийг мэдсээр байж та, зөвхөн өнөөдрийн хэдхэн төгрөгийн төлөө бүү муу үйл хийгээрэй, гуйя. Магадгүй намайг хэн нэгний захиалгаар тал засаж хий худал магтан долигонож байна гэж бодох л байх. Тэгвэл тийм зүйл огтхон ч байхгүй. Би үнэнийг л хэлэх гэсэн юм. Энэ хүний хөдөлмөрч сэтгэлийн үр дүн Монголын түүхэн дэх хар өдөр долоодугаар сарын 1-ний хагарал талцлыг намжааж, монголчуудыг нэгтгэсэн 2008 оны олимпийг мартах учиргүй. Хоёр дахь удаагаа олон мянган жилийн хэрэглэгч сэтгэхүйтэй нүүдэлчин монголчуудыг бүтээлч сэтгэхүйтэй үйлдвэрлэгч үндэстэн болгохоор нэгтгэх гэсэн чин хүсэлт үйлсийг нь тасалдуулан зогсоолоо. Энэ нь би болон мянга мянган бүтээх эрмэлзэлтэй, монголын ирээдүйг авч явах шударга залуучуудын урмыг мохооно шүү. Маш их харамсаж байна. Энэ хүн миний магтаалаар дутахгүй байх л даа. Улстөрийнхэн дундаас урлагийнханг дэмждэг ганц хүн нь шүү дээ.
Өнөөдөр спортыг аваад үзье л дээ. Монголын залуучууд энэ хүний л ачаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг боллоо. Монголчууд тэр аяараа хөдөлгөөний дутагдалд орчихоод байхад энэ хүн өөрөө үлгэр жишээ болж байна.
Монголын залуучууд сайхан эрүүл биетэй зөв бодол санаатай болж хүмүүжих дадал эзэмшиж байна. Энэ бүхэн чинь ерөөсөө л жудаг төгөлдөр эр хүн байх, айл гэрийн ноён нуруу, үр хүүхдийнхээ түшиг тулгуур сайхан амьдралыг бүтээгч хүн чанарын төлөвших хувийн соёлыг үлгэрлэх, эзэнт гүрний түүхийн түүчээ эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж ухарч харамсах бус урагш тэмүүлж л амьдрах ёстой гэдгийн үлгэр дууриалал болж чадаж байна шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд таны бодож хүсч буй зүйл тань юу болохыг сонирхож болох уу?
-Аливаа хүнийг баярлуулахад тэр хүн хэзээ ч мартдаггүй юм гэж аав минь ярьдаг байлаа. Бас Ардын жүжигчин Б.Дамчаа агсан ч Х.Баттулгад баярлаж явдаг юм шүү гэж хэлж байсныг хоёр чихээрээ сонсож явлаа. Тийм учраас надад тусласан хүнд энэ үгийг хэлэхээс илүүтэйгээр нийгэмд хандсан чанартай бүтээл хийвэл энэ хүний ачийг хариуллаа гэж ойлгох хүн дээ.
Өнөөдрийг хүртэл би мундаг сайн уран бүтээл хийж чадаагүй л явна. Тэгэхээр хүнийг баярлуулахаар хийсэн миний үйлдэл эх оронд маань тэр тусмаа үзэгчдэд хэрэгтэй байдаг. Жишээ нь би Х.Баттулга ахад баярлалаа гэдгээ ил хэлж амжаагүй л явна. Над шиг тийм бодолтой хүн Монгол Улсад маш олон бий. Энэ бүхний гол учир холбогдол нь хүн чанар гэдэг юм яваад байна л даа. Хүн чанарын тухайд шударга, тусч байх, ядарсан хүнд сайн үйл бүтээх гээд хүнийг мартагдашгүйгээр баярлуулах гэхчилэн энэ бүгд нийлээд хүн чанар элэг бүтэн болж байгаа хэрэг.
Эцэст нь хэлэхэд монголчууд минь бүгдээрээ эцэг өвгөдийнхөө үлдээсэн эрхэм үнэт бахархлыг улам бадрааж нэр төр нандин чанараа гээлгүй амьдарцгаая гэж хүсье дээ.
Өглөөний сонин