Корнелус Гурлит 81 насандаа өөд боллоо
Өчигдөр Корнелус Гурлит гэгч нэгэн эр 81 насандаа өөд болжээ. Корнелус Гурлит гэдэг нэр та бидний ихэнхэд танил бус сонсогдож байж болох юм. Тэгвэл урлаг судлаачид ялангуяа уран зураг судлаач шүүмжлэгчдийн дунд хэдийнээ танил болсон.

Одоогоос 2 жилийн өмнө Корнелус Гурлит гэгч герман эрийн гэрээс Пикасо, Шагал, Матисс нарын 1400 орчим уран зураг олдсон бөгөөд урлаг судлаач нар эдгээр бүтээлийг хосгүй хэмээн үнэлсэн байдаг. Эдгээр бүтээлүүдийн дийлэнхийг дэлхийн 2-р дайны үед нацист германы булаан эзлэлтийн үед дээрэмдэн авсан зурагнууд байсан бөгөөд Корнелус Гурлитийн эцэг Хилдебранд Гурлит нь Адольф Гитлерийн урлагийн бүтээлийн худалдаа наймааны асуудал эрхэлдэг хүн байсан юм.

Судлаачдын үзэж байгаагаар эдгээр бүтээлүүдийн нийт үнийг ойролцоогоор 1.4 тэрбум евро гэж тогтоосон юм. Зарим нэгэн нь түүнийг нацист эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсэн гэж муугаар боддог бол бас нэг хэсэг нь үнэт урлагийн бүтээлүүдийг хайрлан хамгаалж бидний үед авч ирсэн ачтай гэж үздэг.





Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.