Орон нутаг бонд гаргах нь оновчтой санаа мөн үү

Аймаг, орон нутаг бонд гаргах эрхтэй болох хэрэгтэй талаар орон нутгийн удирдлагууд уулзалтынхаа үеэр ярьжээ. Ингэснээр тухайн аймагтаа хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх боломж бүрдэх юм. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга Ганхуяг санал бодлоо илэрхийлжээ.
Уул нь 2012 онд Сүхбаатар аймгийн засаг дарга орон нутгийн анхны бондыг гаргахаар шийдвэрлэж байжээ. Гэвч Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн Үнэт цаасны тухай шинэ хуулиар орон нутаг бонд гаргах эрхийг хязгаарласантай холбоотойгоор дээрхи шийдвэр хүчингүй болж байсан байна. Харин түүнээс хойш 2013 онд Сангийн яамны зүгээс Улаанбаатар хотыг бонд гаргахыг зөвшөөрсөн аж.

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын бонд гаргах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, өнгөрсөн оны долдугаар сард Нийслэлийн бондын журам баталсан ч, өнөөг хүртэл энэхүү өрийн бичгийг гаргаагүй байгаа юм.

Эдийн засагч, судлаачид нэг талдаа орон нутаг бонд гаргах нь өр үүсгэж байгаа, эдийн засагт хүндрэлтэй гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь бонд гаргаснаар хөрөнгө босгож, эдийн засгийг тэлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн 2 байр суурьтай байна. гэхдээ өнөө эдийн засаг хүндэрсэн үед орон нутаг тусдаа бонд гаргах нь тийм ч оновчтой санаа биш байж болох.
 

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hehe 2015-02-04 03:12:55
    ehleed oron nutgiig hogjuleh sangiin mongo her ur ashigtai bolsniig shalga. ard irgedees n sanal asuulga av. bugd l yu ch hiigeegui gej helne dee
    202.131.238.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-02-03 15:05:02
    Бонд гаргаад бондыг нь Золжаргал худалдаж аваад уул нь сайхан ш дээ. Хамгийн амархан төгрөг олох арга.
    70.186.178.200
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2015-02-03 09:36:16
    Suhbaatariin zasag batsuuri gej hanaj tsadahaa medehgui suuldee bondnii mungiig idehnee bolioch tam gej b.gaa tend ochood ideerei
    112.72.13.176
    Мэдэгдсэн Хариулах
  • санаа 2015-02-03 09:29:57
    Орон нутагт бонд гаргаад,орон нутгийг хөгжүүлж харагдаач. Цадахгүй ходоодтой засаг дарга нар
    103.9.88.18
    Мэдэгдсэн Хариулах