Мөрдөн байцаалтаас оргосон гэх татварын байцаагчийг 461-т саатууллаа
ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарын хүмүүст татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган ял оноосон билээ. Тэгвэл энэ хэргийг мөрдөн шалгах явцад ТЕГ-ын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбаттай хамт Баянгол дүүргийн Татварын хэлтэст ажилласан байсан Н.Буяндэлгэр нь байцаалтаас оргон зайлсан байдаг.

Түүний хувьд өнгөрөгч хугацаанд АНУ-д амьдарч байсан бөгөөд 14 хоногийн өмнө эх орондоо ирээд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдад баригдсан байна. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Уг нь Н.Буяндэлгэрт холбогдох хэргийг Ч.Гансүхээс тусгаарлаж, түдгэлзүүлээд байсан аж. Гэвч байцаалтын явцад оргон зайлсан гэх хэрэгт буруутгагдан прокурорын хяналтад шилжжээ.
 
Ами
Olloo.mn  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-02-03 11:13:19
    тэр чинь гэнц нэг хүн биш бүх татварын байцаагч дарга нар нь өөрсдийгөө шагнаж их хэмжээний мөнгө авсан шдээ
    182.160.34.192
    Мэдэгдсэн Хариулах
  • баяраа 2015-02-03 04:58:27
    өнөө өөрсөддөө тушаал гаргаж өөрсдийгөө баахан мөнгөөр шагнаж тансагладаг нөхдийн нэг мөн үү? тэгвэл шүүсийг нь шах шах, бууд
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах