Сим картгүй ч цагдаа, эмнэлэг дуудаж болно
Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв иргэдийн тусламж хүссэн дуудлага бүрийг тэр дор нь хүлээж авч чаддаггүй. Учир нь тус төвөөр үйлчлүүлэхээр хандсан хүмүүс болон утсаар тоглосон хүн маш олон байдаг нь нөлөөлдөг байна. Тиймээс энэ ачааллыг багасгаж, иргэдийн дуудлага бүрийг алдалгүй хүлээн авах боломж бүрдүүлэх зорилгоор нэгэн шинэ технологи нэвтрүүлжээ.

14 сая ам.долларын өртөгтэй уг технологийг БНСУ-ын төслийн хүрээнд нэвтрүүлсэн байна. Харин 30 сая ам.доллараар хэрэгжүүлэх хоёр дахь шатны ажил дуусахад Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хэн, хаанаас хэдийд ямар утасны дуудлага өгснийг илрүүлэх боломжтой гэнэ. Ингэснээр хаягаа хэлж амжаагүй байхад утас нь салсан, хаанаа байгаагаа мэдэхгүй хүмүүсийн дуудлагын дагуу байршлыг тогтоож болох аж.

Мөн хуурамч дуудлага өгсөн хүмүүсийг тэр дор нь барих боломжтой болох юм байна. Хамгийн гол нь гар утас нь цэнэгтэй л бол сим картгүй байсан ч эмч, цагдаа, онцгой байдлынхнаас тусламж хүсэх боломжтой юм байна.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-02-13 12:13:45
    Cagdaagiin gazar togloomiingazar bish. Huuramch hudlaa duudlaga ogson hvnii gar utsaar damjin ilrvvlj ondor torguul awdag baih heregtei jishee ne 100 mynga.
    202.180.220.70
    Мэдэгдсэн Хариулах