Концесс эзэмшигчдийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах А/91 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь төслүүдийн салбар, Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа. Салбар тус бүрд шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг гаргасан байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ахалж, холбогдох албаныхан комиссын бүрэлдэхүүнд оржээ.

 Концессын гэрээгээр гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн Эдийн засаг, нийгмийн зорилтод нийцүүлж ажиллахыг Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст даалгалаа. Нийслэлийн өмчийн концессын зүйлийн төслүүдийн зураг, төсвийн даалгавар, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газар, барилга угсралтын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар, авто зам, гүүрийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газрын дарга, газар олголтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэлд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, концессын гэрээнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН  ӨМЧИЙН КОНЦЕССЫН
ЗҮЙЛИЙН ТӨСЛҮҮД
 
А. Барилга байгууламж, орон сууцны салбар
  1. Шинэ урт цагаан төсөл
  2. Түр оршин суух орон сууц
  3. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалтай барилга барих төсөл
Б. Авто зам, тээврийн салбарын ажлууд
  1. Өлзийт хороолол- Шувуун фабрик чиглэлийн авто зам
  2. Хотын төв - Зайсан, Зайсан -Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын зам барих  
  3. Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих    
  4. Өвөр Гүнтийн 11 км авто зам барих 
  5. Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1,6 км авто зам шинээр барих
  6. Багануур дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6,44 км авто зам шинээр барих
  7. Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3,4 км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөр бетон гүүр барих
  8. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох   гүүр барих 
     В. Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын салбар
  1. Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль барих
  2. Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр барих бөгөөд сургуулийн хүчин чадал  640 хүүхэд.
  3. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 121 дүгээр сургуулийн дотуур байрны барилга, хүчин чадал нь 100 хүүхэд.
  4. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд  23  дугаар сургуулийн  өргөтгөл барих ба 320 хүүхдийн өргөтгөл баригдсанаар хүчин чадал нь 960 хүүхэд.
  5. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нэмэж 640 хүүхдийн сургуулийн барилга барих
  6. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургуулийн барилга барих
  7. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 41 дүгээр цэцэрлэгт 100 хүүхдийн хүчин чадалтай яслийн өргөтгөл барих
  8. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн байрыг шинээр барих
  9. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн байр барих
  10. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих.
  11. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 33 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг барих.
  12. Хүүхдийн хөгжлийн төв барих
  13. Орчин үеийн урлагийн театр барих
    Г. Эрүүл мэндийн салбар
  1. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих
  2. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих
  3. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих
  4. Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих
  5. Наркологийн төвийн барилга
  6. Түргэн тусламжийн төвийн салбар пункт байгуулах төсөл
  7. Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга барих
  8. Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга барих, хүчин чадал нь 50 ор.
   Д. Инженерийн дэд бүтцийн болон бусад салбар
  1. Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м3-ын хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж барих
  2. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 3000 м3-ын хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж барих
  3. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн
  4. Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих
  5. СХД-ийн 32 дугаар хороонд байрлах 110/35 кВт-ын дэд станцыг хүчин чадлыг өргөтгөх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.