Н.Мөнхтуяа: Архитай биш ажлын байртай тэмцсэн хууль боловсруулсан байна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Архины хяналтын тухай хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн бариад байгаа. Гэвч энэ хууль нь хүнсний худалдаа эрхлэгчдийг бухимдуулж байгаа юм. Тиймээс тэдний зүгээс алдаатай, цаг үеэ олоогүй, цоорхой хууль гарах магадлал өндөр байгаа учраас Архины хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардлаа. Энэ талаар “Монголын хүсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Н.Мөнхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Архины хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татах тухай шаардлагыг хүргүүлж байгаа гэлээ. Ер нь энэ хууль батлагдсанаар хүнсний худалдаа эрхлэгчдэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа вэ?

-“Архины хяналтын тухай хууль” энэ гарчигийг харвал үнэхээр архитай тэмцэх гээд байгаа юм шиг.  Гэвч уг хуулийн агуулга нь ажлын байртай тэмцэх гээд байна. Тиймээс л бидний зүгээс шүүмжлэлтэй хандаж, эргүүлэн татуулах хүртэл арга хэмжээ авахуулахаар ажиллаж байна.

Хуулийн зүйл заалтад энэ чиглэлээр ажиллаж буй бизнес эрхлэгчид, ТББ-уудын  санал дүгнэлтийг огт тусгаагүй. Үүнээс болж амьдрал дээр биелэгдэх боломжгүй, биелэгдсэн ч олон мянган ААН-үүд хаалгаа барихад хүргэх хэмжээний хууль боловсруулсан байна.

-Хуульд зааснаар архи согтууруулах ундаа худалдан борлуулахын тулд нэлээд өндөр шалгууртай болж байгаа юм шиг санагдсан?

-“2000 хүн амд нэг согтууруулах ундаа худалдаалах дагнасан төв байна” гэсэн заалт бий. Энэ нь Монополийн эсрэг хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Хэн эрх мэдэлтэй, хэн мөнгөтэй нь л 2000 хүн дунд архи худалдан борлуулах эрхийг авна шүү дээ.

Мөн энэ хуулийн төсөл нь Үндсэн хуулийг ч зөрчсөн зүйл заалтууд байгаа. Түүнээс гадна “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д архи, согтууруулах ундааг 24.00 цаг хүртэл худалдаалах, түүгээр үйлчлэх гэсэн заалт байдаг. Гэтэл энэ хуулиар 04.00 цаг хүртэл, 06.00 хүртэл гээд цагийг нь сунгасан байна. Үүнийгээ дуудлагаар худалдана гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөтэй нэгэнд зориулсан хуулийг боловсруулсан байна гэж бидний зүгээс үзэж байна.    

-Нийслэлд архи худалдан борлуулахын тулд 50 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой болж байгаа. Гэтэл имй хэмжээний төлбөр төлөөд ажиллачих дэлгүүрүүд хэр олон байна вэ?

- Хуульд зааснаар хотын төвд ажиллаж буй дэлгүүрүүд 50 сая төгрөг, аймгийн төвийнх 25 сая төгрөг, сумын төвийнх 5 сая гэх мэтээр өндөр босго тавьж байна. Гэтэл өнөөдрийн бодит байдал дээр дэлгүүрүүд 5-10 саяд л бараагаа эргэлдүүлж, энэ дунд амьдралаа зохицуулж байна. Ийм хүмүүс 50 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд, тендерт оролцоод дэлгүүр ажиллуулна гэдэг байж болшгүй зүйл юм.  Тиймээс  хэрвээ хууль батлагдвал 7000 гаруй аж ахуйн нэгж үүд хаалгаа барина гэж хэлж болно. Гэтэл эдийн засаг хямарсан энэ үед 7000 гаруй аж ахуйн нэгж үүдээ барьж, 150 мянга гаруй иргэд ажилгүй болох нь тохиромжтой шийдэл биш юм. Тиймээс л энэ хуулийг цаг үеэ олоогүй гэж бид дүгнэж байна.

-Ер нь хуулийг боловсруулж батлахдаа УИХ-ын гишүүд маань өнгөц хандаад байна гэж ярьсан. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
 

- Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан. Эндээс манай УИХ-ын гишүүд хуулийг батлахдаа тэр хуулийн дотоод мөн чанарыг гүнзгийн судлахгүйгээр, зөвхөн өнгөц танилцаад гар өргөж баталдаг юм уу гэж хувь хүний зүгээс харж байгаа. Тамхины хяналтын тухай хууль бол бодит жишээ. Баталсан хуулиа засах гэж хэдэн ч удаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр оруулж ирж байна. Үүнтэй адилаар архины хяналтын тухай хуульд битгий хөнгөн хандаач ээ гэж эрхэм гишүүдээсээ хүсмээр байна. Зөвхөн том бизнес эрхлэгчид биш үүний цаана жижиг бизнес эрхлэгчид, ард нь ажиллагсад, тэдний ар гэрийнхэн гээд олон хүний хувь заяатай холбоотой асуудал шүү дээ.

-Хууль санаачлагч энэ хуулиар архидалтыг багасгана гэж үзээд байгаа. Таны бодлоор энэ хууль хэрэгжсэнээр архидалт багасах уу?

-Архины хэрэглээ нь ихэссэн донтох өвчтэй хүмүүсийг оюун санааг өөрчилж байж л архинаас гаргана уу гэхээс хэдэн дэлгүүр үйлчилгээний газрыг хааж, хязгаарласнаар архидалт багасана гэж бодохгүй байна. Ямарваа нэгэн зүйлийг хорих нь хэрэглээг багасгах үндэс болдоггүй. Харин ч хошуурах, сонирхох шалтаг, шалтгаан болдог. Үүнтэй адилаар архи зардаг дэлгүүрийг хязгаарлаж, хориглолоо гээд архидалт багасахгүй. Харин ч далд хэлбэр рүүгээ шилжиж, “шагийн архи” худалдаан нэвтрэх аюултай.

1990 онд архийг картын бараанд оруулсан. Үүнээс болж хомсдол үүссэн гэж хэлж болно. Харин хомсдол үүссэн энэ цаг үед нь “шагийн архи” гэгч гарч ирсэн шүү дээ. Л.Эрдэнэчимэг гишүүний хууль батлагдвал эргээд 1990-ээд оныхоо байдал шилжих болно.

-Хэсэг бүлэг хүмүүст зориулсан хууль гэж тайлбарлаж байсан. Энэ хууль батлагдвал үнэхээр монополь байгууллагууд бий болох уу?

- Энэ хууль бол хэсэг бүлэг хүмүүст л зориулж, захиалгаар хийж буй хууль гэж дүгнэж байгаа. Хууль батлагдвал монополь эрхтэй байгууллагууд л үйлчилгээ явуулах болно. Харин найман нэрийн дэлгүүрүүд хумигдана.

-7000 ААН-үүд улсад хэчнээн төгрөгийн татвар тушаадаг вэ. Энэ талаар судалгаа бий юу?

- Найман нэрийн дэлгүүр ажиллуулахад буюу архи зарахад заавал ч үгүй компани байгуулсан байх шаардлагатай. Компани бол мэдээж санхүүгийн тайлан гаргана. Нэг ААН сард багаар бодоход 200 мянган төгрөгийн татвар өгдөг байлаа гэвэл 7000 ААН сардаа 1.8 тэрбум төгрөг, жилд 22 тэрбум төгрөгийг татвар хэмээн төлдөг. Хэрвээ архины хяналтын тухай хууль хэрэгжиж, бид архи зарахгүй болвол заавал ч үгүй татвар төлдөг компани байх шаардлагагүй болно. Ингээд л улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөгийн орлого хасагдана гэсэн үг юм. Мөн 150 гаруй мянган хүн ажлын байргүй болно.

- Яагаад заавал архи зарах гээд байгаа юм. Өөр хүнсний зүйлсээ зараад ашиг олоод байж болохгүй юу. Эсвэл ашиг нь бага байдаг юм уу?

- Иргэд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн төвлөрсөн дэлгүүрийг сонгодог болсон цаг. Нэг дэлгүүрээс архи аваад, нөгөө дэлгүүрээс талх авна гэж байхгүй. Тиймээс л бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор байлгахын тулд л өнөөдөр ийм мэдэгдэл хийгээд сууж байна. Түүнээс архи, согтууруулах ундааг дагнаж зарах гэсэн зүйл огт байхгүй.

-Хэрвээ хууль батлагдчихвал яах вэ?

- Уг нь бүх төлөөллийг оролцуулаад хэлэлцүүлэг зохион байгуулаад энэ хуулийг боловсруулсан бол сайн байхсан. Гэхдээ цаг оройтоогүй шууд мэтгэлцээнд орно гэвэл бид бэлэн байна. Ямартай ч эхний ээлжинд шаардлагаа хүргүүллээ. Шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжинэ. Эсэргүүцлийн жагсаал хийх болно гэдгийг хэлмээр байна.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-02-03 23:09:25
    Эрдэнэчимэг гэгч тэнэг авгай архины үйлдвэрээ хаах тэмцэл хийх ухаан дутаж байна
    43.242.243.97
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-03 08:45:32
    Архины хуулиа хурдан батлаач ИХ гишүүд өөрсдөө архи уудаг болохоор баталхаасаа айгаа байлгүй
    202.179.12.6
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-02-03 05:09:59
    хаха архи зардаг, архичин гарууд боож үхэх нь...
    112.72.13.75
    Мэдэгдсэн Хариулах
  • hgh 2015-02-03 03:36:51
    хаха архи зардаг, архичин гарууд боож үхэх нь...
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • gh 2015-02-03 02:29:45
    Архи гэр бүл монголын амьдралыг сөнөөж байна Гэмт хэргийн 50% архинаас үүлдэлтэй ашиг олж байвал бусдийн зовлон чамд хамаагүй
    202.179.20.74
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-03 02:25:05
    ямар ч ашиггүй
    112.72.13.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд  2015-02-03 01:55:07
    Энэ дарга нар гадагшаа байнга л явдаг,гадаадын аль ч оронд 1давхарт нь бүх үйлчилгээ байдаг шүүдээ. Ийм л шинэчлэл Эрдэнэт-д хийгдсэн,том ажил хийсэн байгаа би...
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд  2015-02-03 01:42:17
    Энэ хууль гарахаас өмнө Эрдэнэт-д 2014 оноос байрны 1 давхарт ажиллаж байгаа кафенуудыг ямар ч зөрчилгүй гаргаагүй байхад нь Захирамжаар хаачихсан шүүдээ.Бас л!...
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2015-02-03 01:34:47
    Jiriin irgeddee dandaa haltai huuli batalna. Tom companiud arhi zarj bolno busadni bolku. Engiin hulgai hiisen hun 10 jil heden terbumar idvel orshooliin huuli
    36.2.138.56
    Мэдэгдсэн Хариулах
  • mglchuud 2015-02-03 01:26:07
    Reject this law created by Ms.Erka,
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
    • mongol 2015-02-03 02:20:59
      Mongol hel medeh u?! Ha ha, tsagaan aristan gej bodson u?
      121.45.218.77
      Мэдэгдсэн Хариулах