Гудамж, замын гэрэлтүүлгийг бүрэн асаана
Сар шинийн баярыг угтаж олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тэр тусмаа нийтийн үйлчилгээний байгууллагынхан бүр ч ихийг хийх нь бий.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон дүүргүүд сар шинийн баярыг угтаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллахаар болжээ.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж, замын халтиргаа гулгааг арилгах болон гудамж замуудын хайс, хашлага шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллах гэнэ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine