“Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-өөс өнөөдөр эх орны хишиг 1072 хувьцааг авахыг уриалж мэдээлэл хийлээ. Ингэхдээ иргэн бүр хувьцааны талаар нарийн мэдээлэлтэй болж эдгээр хувьцаагаа авах ёстой хэмээн дараах мэдээллийг өглөө.
“Эрдэнэс таван толгой” нь зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Өөрөөр хэлбэл 300 жил ашиглах нөөцтэй гэсэн үг. Үүнийг Засгийн 15 тэрбум хувьцаагаар үнэлж, 50 хувь буюу 7,5 тэрбум хувьцааг “Эрдэнэ Монгол” компанид олгохоор шийдвэрлэсэн. Мөн 30 хувь буюу 4,5 тэрбум хувьцааг гадаад доодын хөрөнгө оруулагчдад өгөхөөр болсон. Ингээд үлдсэн 20 хувь буюу 3 тэрбум хувьцааг Монголынхоо 2,8 сая иргэнд өгөх шийдвэрийг тухайн үедээ гаргаж байсан. Ингэснээр Монголын нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ноогдсон. Гэтэл өнөөдөр иргэд энэхүү хувьцааныхаа үр ашгийг эдэлж чадахгүй байна.
Хэрэв иргэд 1072 хувьцаагаа авбал эргэлтэд оруулж, худалдан борлуулж, барьцаанд тавьж, зээл ч авч болно гэв.
Иймээс иргэд бүр одоо 1072 хувьцаагаа авах цаг ирсэн хэмээн тус төвөөс мэдээллээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn