Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг АТГ-т шалгуулна гэв
Налайх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаа өнгөрөгч 12 дугаар сард хийж хуралд оролцогсдын 56 хувийн саналаар тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах шийдвэрийг гаргасан байдаг. Гэвч тухайн үед дүүргийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудтай тамга тэмдгээ авч зугтсан талаар эх сурвалж мэдээлж байв.

Тиймээс дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг тэр даруй Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өргөн мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй байгаа аж. Харин Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар албан үүргээ гүйцэтгэсээр байгаа гэнэ.

Мөн дүүргийн МАН-ын бүлгээс Х.Болдбаатарыг АТГ-т шалгуулахаар өгсөн байна. Учир нь Х.Болдбаатар нь Засаг дарга болсноосоо хойш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тэд үзжээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-29 23:34:01
    Налайх дүүргийг дангаар ноёрхдог Т.Энхтайванаас чүү чаа салаад С.Отгонбаярынханд атгуулахгүй шүү.Улаан шуналууд хууль бусаар авсан газруудаа буцааж өг.
    112.72.13.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-02 12:51:23
    Сайн шалгуул наадахи гахайгаа,бас дахин шалгуул. Их зүйл гарнаа наадахиас чинь.Их нисдэг хүн,гадаадад аваачиж жаахан хуссан юмаа нуусан байхыг үгүйсгэхгүй
    83.208.172.65
    Мэдэгдсэн Хариулах