“Хурд”-ын Д.Отгонбаяр гавьяатын найраа хийжээ
Монголын рок попын урлагт өөрсдийн гэсэн байр сууриа хэдийнээ эзэлсэн “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр наадмын өмнөхөн  МУ-ын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэн билээ. Тэгвэл гавьяат маань цолныхоо найрыг  нэлээд хожуу буюу өчигдөр хийжээ. Гавьяатын найранд Монголын урлагийн ертөнцийн томоохон төлөөллүүд хүрэлцэн ирж баяр хүргэсэн байна. Д.Отгонбаяр 20 жил хамтлагтаа хөгжим тоглож байгаа бөгөөд олон сайхан дууны аяыг бичсэн юм.
 
"Хурд" хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар 20-н жилийн ойтойгоо золгосон юм.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine