Гурван сая дахь иргэний  чацуутан ихрүүд Улаанбаатарт мэндэлжээ
Монгол улс гурван сая дахь иргэнээ хүлээн авсан баярт мөч хэдхэн хоногийн өмнө тохиосон. Гурван сая дахь иргэний чацуутан болж 180 хүүхэд төрсний 18 нь Сонгинохайрхан дүүргийн иргэн юм байна. Одоогийн байдлаар 18 хүүхдийн 8 нь төрсний гэрчилгээгээ аваад байгаа ажээ.
Мөн гурван сая дахь иргэний чацуутан болж хоёр ихэр хүүхэд гурав төрсний нэг ньСХД-ийн 22 дугаар хорооны иргэн  С.Цогнэмэхийн шинэ хүүхдүүд байжээ. Тэднийд гурван сая дахь иргэний чацуутан  болж 2 ихэр хүү  аав, ээжээ баярлуулан мэндэлсэн байна.

 Тэгвэл энэ ховорхон тохиох баярт үйл явдал болсон 2 ихэр хүүгийн аав С.Цогнэмэх Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээг авчээ. Ихрүүдэд  Ц.Төгсбаясгалан, Ц.Төгсбуян гэх нэрийг хайрлажээ.

Дашрамд дуулгахад гурван сая дахь иргэнтэй үе чацуу мэндэлсэн өөр нэг ихрүүд алс холын АНУ-д мэндэлсэн юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.