Ээжүүд, хүүхдүүдийн мөнгийг хасахгүй бол эдийн засаг хямарчих гээд байгаагүй бил үү
Эдийн засаг хямарлаа л гэнэ. Гэтэл бас ч үгүй бололтой. Манай улс энэ жил гурван сая хүн амтай болсон сайхан мэдээтэй байгаа. Хэдийгээр хорь гаруй жил хүлээгдэж байж гарсан гурван сая дахь иргэнийг алдаршуулж шагнах нь зүйн хэрэг.

Монгол Улс гурван сая дахь иргэнээ 70 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнахаар болсон. Харин түүнтэй  нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсон юм. Эдгээр хүүхдүүдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс тус бүр гурван сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон.

 Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр төрсөн аймаг орон нутаг бүрийн нэг чацуутанд 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга орон нутагтаа зохион байгуулахаар болсон. Эхнээсээ ч аймгууд гурван сая дахь иргэний чацуутнууддаа шагналаа амлаад эхэлжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймаг гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн нэг хүүхдэд 70 сая төгрөг, мөн тэр өдөр төрсөн хоёр хүүхдийг дахин нэг, нэг сая төгрөгөөр шагнасан байна.

Одоо ингээд  дөрвөн тэрбум гаруй төгрөг өгч найралчихаад, гурван сая дахь иргэд  цэцэрлэгт орох үед "Төсөв хүрэхгүй учраас барьж чадахгүй" гэж уйлан дуугарч суухгүй л байгаасай.


Энэ бүхнийг тооцоолоод бодохоор Засгийн газрын нөөц сангаас 613 сая төгрөг гарахаар болж байгаа бололтой. Мөн аймаг бүр гурван сая дахь иргэндээ 70 сая төгрөг өгнө гэхээр дөрвөн тэрбум 900 мянган төгрөг өгөхөөр болж байна. Энэ мөнгө  дээр нэмээд гурван сая дахийг тодруулах технологи болон хүмүүсийн хөлс, программ хангамжийн зардал гээд орж байгаа. Энэ бүхнээс харахад эдийн засаг хүнд байгаа гэдэгт итгэхэд бэрх байна.

Монголын ард түмэн гурван саяулаа болсондоо туйлын их баяртай байгаа ч өгч байгаа шагналыг нь шүүмжлэх хүмүүс олон байна. Саяхан л одонтой ээжүүдийн, жирэмсэн хөхүүл эхчүүдийн мөнгийг хасахгүй бол улсын эдийн засаг хүнд байдалд орох юм шиг ярьж байсан мөртлөө хаанаас ингэтлээ их мөнгө гараад ирэв ээ гэж шагшрах нь ч байгаа юм. Гурван сая дахь иргэнийг шагнаж болно. Ойролцоо төрсөн 30 хүүхэд гэхээр хэтэрхий их тоо биш үү.
Одоо ингээд  дөрвөн тэрбум гаруй төгрөг өгч найралчихаад, гурван сая дахь иргэд  цэцэрлэгт орох үед "Төсөв хүрэхгүй учраас барьж чадахгүй" гэж уйлан дуугарч суухгүй л байгаасай.Үнэндээ янз бүрийн зовлон тоочиж ард түмнээсээ ээмэг бөгжийг нь гуйдаг төр Монголоос өөр байдаг болов уу.

Монголчууд бид гурван саяуулаа болсон нь сайхан ч хэтэрхий их хөөрөөд байгаа биш үү.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-02-11 00:37:57
    Энэ хөөрүү зангаа яалтай билээ.Бас 70 сайн малчин ч гэх шиг юмтай хүмүүс шиг үрэдгэн загнах юм даа.
    202.179.15.172
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-02 19:46:59
    denduu xuuruu iluu zantai yumdaa mglchyyd bid, ingej ix xurungu urex xereg bn yy, xeregtei yumandaa zoriylax xeregtei sh dee!!!!!
    188.6.86.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2015-02-02 17:08:46
    Elbegdorj chi schvv..
    79.237.31.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-02 15:26:52
    үр хууль бусаар хөндөөгүй бол 5000000 иргэнтэй болох байлаа буруу бодлого
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • y 2015-02-02 06:29:38
    Elbegdorjin hiij bga ajil
    150.129.142.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Азтан 2015-02-02 05:16:39
    3 сая дах эхний 30 хүүхэдэд улсас 70 саяыг өгөөд орон нутагт төрсөн бол аймаг бас дээр 70 сая буюу байр бэлгэлэх юмуу тэгвэл орон нутагт төрсөн нь азтай юм
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-02-02 04:37:23
    Алтанхуягийн засгийн газрын үед мөнгийг цацах шиг, тансаглах шиг болж байсан Сайханбилэг авчихаар мөнгө байхгүй болчихно гэж байхгүй биз дээ хямрал нь худлаа
    202.179.20.123
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-02 03:19:58
    хүүхэд нь 18 нас хүрсэн бол яахаараа татвар төлөгчдөөс мөнгө авах ёстой гэж. Энэ халамжийг хязгаарлах ёстой. Харин танасан мөнгөөр цэцэрлэг, эмнэлэг барих нь зө...
    122.201.24.219
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-02 03:04:50
    het tuilshrahaa bolitsgoo MGL-iin ard tumeen. 3 saydaa zoriulj mash goe orchin ueiin tsetserleg bariad aldarshuulahad l bloo yum bishuu.
    112.72.13.251
    Мэдэгдсэн Хариулах
  • suugii 2015-02-02 02:28:28
    Iim bayrtad uil ywdal bolson baihad ur ogjil taara harin ter halamj bol hetersen bolimoor yum
    179.43.147.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Naraa 2015-02-02 02:26:42
    3say bolsniihoo bayriiig temdegleh l estoi shde
    46.165.208.193
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2015-02-02 06:07:43
      Нараа гэж ямар сонин сэтгэдэг хүн бэ?
      182.160.0.242
      Мэдэгдсэн Хариулах