Төрийн түшээдийг айлгасан Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл
Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгынхаа хүрээнд хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, хууль тогтоох байгууллагын хяналтыг дээшлүүлэх зорилгоор Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг боловсруулж өнгөрсөн  оны долоо дугаар сарын 8-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Харин түүнээс хойш уг хуулийн төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэр гаргах түвшний хүмүүстэй ярилцах зэрэг олон шат дамжлагыг дамжсаны дараа УИХ-аар орохоор болсон. Гэвч хаврын чуулган завсарлаад намрын чуулганаар орохоор болж хэлэлцэгдсэн юм.

 Уг хуулийн төсөлд үндсэн долоон төрлийн сонсгол явуулахаар тусгасан юм. Тухайлбал, хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн сонсгол хийж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан юм.  Түүнчлэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор  УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгажээ.

Хуулийн төсөл дэмжигдсэнтэй холбогдуулаад иргэд “ашгүй ажил хөөцөлдөхөд амар болж, нуруу тэнийх нь” хэмээж байна. Учир нь дээрх хууль санаачлагч “Сонгосон хүнээ болохгүй бол буцаагаад татах сонгогчдынхоо эрхийг бид хуульчлах ёстой. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна” гэх үгийг хэлсэн. Энэ хуулийн төслийн нэршлийн талаар иргэд төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм. Тэгэхээр нь Ерөнхийлөгч Нийтийн сонсголын тухай хуулийг  “Ардчиллыг ажиллуулах хууль” гэж ойлгож болно гэж хэлсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл хуулийн төсөл батлагдсанаар иргэд  хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, мөн төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх  шийдвэрт нөлөөлөх эрхзүйн үндэс бүрэлдэж төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсэж, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх юм.

Харин зарим гишүүд “Сонсгол хийнэ гэдэг чинь социализмын үе рүүгээ буцаж байгаагийн шинж” хэмээн дургүйцэж байгаа. Мөн энэ чинь эрх мэдэлд хэтэрхий халдаж байгаа бус уу гэх нь ч байсан юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд чуулганы хуралдааны үеэр “Энэ оруулж ирж байгаа хууль УИХ-ын асуудалд оролцсон, УИХ-ын эрх мэдлийг хаах гэсэн тэр лүү халдсан шинжтэй байна. УИХ муу муухай байгаа юм шиг хандаж болохгүй” гэж хэлж байсан.

Ямартай ч Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганаар гишүүдийн олонхын саналаар дэмжигдэж эхний хэлэлцүүлэгт шилжлээ.

Уг хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр ийнхүү хариулсан юм.

- Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Төрийн байгуул­лагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангаж иргэний хяналтын бий болгоход Нийтийн сонсголын тухай хууль гүүр нь болно гэж харж байна. Төрийн үйлчилгээ гэдэг бол нэг ёсондоо бүтээгдэхүүн. Яг энэ зарчмаар харах юм бол төрийн байгууллагаас батлан гаргаж байгаа шийдвэр гэдэг бол үйл­чил­гээний чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ойлгоход хялбар болно.

Иргэдийнхээ дуу хоолойг сонсож, иргэний саналыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах замаар  үзүүлэх үйлчилгээ, гаргах шийдвэрийн мөн чанарыг тодорхойлсноор Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийг хамгаалах чухал нөхцөл бүрдэнэ.  Ингэвэл  төр, иргэний хооронд амьд эргэх холбоо үүсэж, иргэдээс гаргасан санал, санаачилга тө­рийн байгууллагын үйл ажиллагааны үнд­сэн чиг шугам болно. Нөгөөтэйгүүр, иргэ­ний санаачилгаар тө­рийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чухал нөхцөл бүрдэнэ. Ингэж байж сая иргэний хяналт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

-Ямар сонсголууд явуулах вэ. Чухал ач холбогдолтой төрлүүдээс нь тайлбарлаач?

-Энэ хуулийн төсөлд тусгасан сонсголын төрлүүд бүгд чухал. Энэ нь илүү, тэр нь дутуу гэж хэлэх үндэслэл байхгүй. Бүгд одоогийн нийгэмд байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хуулийн төсөлд зааснаар нийт долоон төрлийн сонсголыг явуулна. Тухайлбал, Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлаар УИХ шийдвэр гаргахдаа хууль тогтоох сонсголыг явуулахаар заасан. УИХ, Нутгийн өөрөө удирдах байгууллага Ерөнхий хяналтын сонсголыг явуулна.  Дээрх байгууллагуудаас батлан гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажил­лагаанд хяналт тавихын тулд тухайн сонсголыг явуулна.

Төрийн бай­гууллага албан тушаалтны төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх чухал холбогдолтой сонс­гол бол Төсвийн хяналтын сонсгол юм. Ард иргэдээс тэр бүр хяналт тавьж чаддаггүй Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой олон асуудлаар энэхүү сонсголыг явуулах боломжтой. Хуулийн төсөлд заасан сонсголын өөр нэг төрөл бол Мөрдөн шалгах сонсгол юм.

Албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох, олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийг­мийн тодорхой асуудлаар  Мөрдөн шалгах сонсголыг УИХ явуулна. Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд зааснаар томилгооны сонсгол явуулахаар болж байгаа. Албан тушаалд томилогдох гэж байгаа этгээд тухайн ажил, албан тушаалд тохирох эсэхэд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхөд энэ сонсгол чухал алхам болно. Бас Орон нутгийн сонсгол гэж бий. УИХ, Засгийн газар нь тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулах бололцоог энэ хуулийн төслөөр олгож байгаа.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zula 2015-02-03 01:45:21
    Mash zob hariutslaga tootsoh heregtei arai l denduu bsan yum shu yamar ch bolobsrolgui humuus shig aashilj abirlaj bsn darga erh medeltnuud dund shatniihan ...
    103.29.144.42
    Мэдэгдсэн Хариулах
  • ёоёо 2015-02-03 00:57:26
    Үнхэлцэг хагалчих дөхлөө ёооёоёо
    122.254.127.34
    Мэдэгдсэн Хариулах
  • $ 2015-02-03 00:52:18
    Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод Бүртгүүлсэн тохиолдолд та 25$ abna
    122.201.22.157
    Мэдэгдсэн Хариулах
  • kjgh 2015-02-02 05:10:41
    sonsgol geheeree yag yaana gesen ug ve? gishuud tailan tavih yumu? yamar helbereer?
    202.180.218.10
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-02 04:08:31
    Гудамжинд гарах цаг ойртоод стресдэж байхад дарамтны хууль орж ирээд зүрхийг нь шахируулж байхад сайн цагийн салхи сэвэлзэх нь дээ
    103.229.122.157
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-02-02 03:49:29
    ЭНЭ ХУУЛИЙГ 76 ТЭНЭГҮҮД УДААГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ЗА ЯАХАВ УДАХГҮЙ 16 ОН БОЛНО ДОО.ХЭН НЬ ХЭН БАЙСАН БЭ ГЭДГИЙГ НЬ ЭНЭ УДААГЫН СОНГУУЛЬ ХАРУУЛААД ӨГЧИХ БАЙЛГҮЙ ...
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэнт баяжигч 2015-02-02 03:43:27
    Ta en linker orod bvrtgvlere tgsni toloo tand 25$ ,oor hvmvvsg bvrtgvvlsnr 10$ ogoh bolno ooriin medeh bvh medeller tvggre http://TheWeeklyJob.com/?id=334640
    182.160.4.116
    Мэдэгдсэн Хариулах
  • овгон 2015-02-02 03:12:56
    худал хэлж гараад баахан буруу зуйл хийчихээд хариуцлага хулээхгуй ажлаасаа халагдаад явчих юм байна л даа. энэ оорсдоо цагтаа хуралдаж чаддаггуй хумуус чинь ...
    203.194.114.226
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2015-02-02 02:23:19
    энэ хууль батлагдан гэдэгт эргэлзэж байна.Учир нь тийм зоригтой хүнлэг УИХ - ын гишүүн яг одоогийн парламентэд байхгүй л болов уу.
    202.179.8.210
    Мэдэгдсэн Хариулах