Найман нэрийн дэлгүүрүүд үүдээ барьснаар архидалт багасах уу
Нэг хэсэг Монголын арван залуу тутмын нэг нь БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөж байлаа. Тэгвэл тэдгээрийн нэг нь Бат, Хандаа хоёр юм. Тэд арав гаруй жил БНСУ-д хөдөлмөрлөж, цуглуулсан хэдэн төгрөгөөрөө 10 дугаар хороололд 3 өрөө орон сууц худалдан авсан. Үнэндээ цуглуулсан мөнгө нь үүнээс өөр зүйлийг авч хүчирсэнгүй. Хоосон орон сууцанд яаж амьдрах вэ, бас юу хийж амьдралаа авч явах вэ гэх мэтийн олон асуудал гадны оронд ажиллаж байгаад ирсэн залууст тулгардаг байх.

Манай хоёр залуу ч нэг хэсэг ийм асуудалтай тулгарч, найман нэрийн дэлгүүр түрээслэж үзсэн юм. Гэвч түрээсэнд олсон ашгаа тушаагаад өөрт ноогдох нь бага байсан учраас орон сууцаа худалдаж, Баянхошууны эцэст найман нэрийн дэлгүүр авчээ. Үүний дараа дэлгүүрийн бичиг баримтаа барьцаалж хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгт ойр орон сууц худалдан авсан байна/найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан/. Ингээд өглөө 07.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл ажиллаж, зээлээ төлж, хажуугаар нь амьдралаа залгуулна.


 

Монголын маш олон залуус ажиллаж, хөдөлмөрлөж, бас ч үгүй улсдаа татвараа төлж, хэнээс ч гуйхгүйгээр амьдарсаар байна

Саяхнаас тэднийх шинэ хүнтэй болсон учраас ойрын нэг жилдээ Бат ганцаараа л дэлгүүрээ ажиллуулах шаардлагатай боллоо. Ямар машин механизм биш ядрах, шантрах үе бишгүй л тохиолдоно. Гэвч сар бүрийн 15 өдөр төлөх ёстой байрны зээл, мөн лангуун дээр өрөөтэй бараанууд/зарим барааг зээлээр авдаг/ гээд түүнд ядрах, шантрах эрх байхгүй. Тэдэнд татвараас гадна татаас их бий. Найман нэрийн дэлгүүр 5-15 хувийн л ашиг гаргаж ажилладаг. Эндээс л тэр олон зээл, түүний хүү, бас хажуугаар нь хүүхдийн сургалтын төлбөр зэргийг гаргаж амьдарч байгаа юм. Юмны үнийн өсөлтөд хамгийн хүчтэй өртдөг хэсэг бол тэд л байдаг. Гэвч амьдрал нь учраас шүд зуун ажилласаар л байна. Яг ийм жишээгээр Монголын маш олон залуус ажиллаж, хөдөлмөрлөж, бас ч үгүй улсдаа татвараа төлж, хэнээс ч гуйхгүйгээр амьдарсаар байна.

Гэхдээ тэдний хүсэл зорилгыг мохоох зүйлс мундахгүй. Найман нэрийн дэлгүүр архи, пиво зардаг. Түүнээсээ л ашиг олдог. Гэвч Л.Эрдэнэчимэг нарын зарим УИХ-ын гишүүдийн санаачилсан “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслөөс болоод эдгээр залуусын орлого тасарч, дэлгүүрийнхээ үүд хаалгыг барихад хүрээд байна. Одоохондоо хуулийг хэлэлцэж байгаа ч хэрвээ энэ хуулийг батлавал Бат, Хандаа хоёр шиг олон залуус нийгмийн өөр түвшинд шилжихэд бэлэн байна.

 “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуульд “сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол хорин сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд тавин сая, аймгийн төвд 25 сая, суманд таван сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авах”-аар заажээ. Ийм хэмжээний хураамжийг төлөөд архи зарах чадалтай найман нэрийн барааны дэлгvvр ажиллуулдаг хүмүүс хэд байгаа бол. Найман нэрийн дэлгүүрийн түвшинд ярьж байгаа шүү. Түүнээс супер маркетууд, сүлжээ дэлгүүрүүдэд энэ төлбөр асуудалгүй байх.

Эндээс хураамжийг өгч чадахгүй нь хаалга барьж. Харин төлбөрийн чадвартай нь архи, согтууруулах ундаа худалдан борлуулах юм байна ойлгогдож байгаа. Ингэснээр архидалт багасах уу?

Мөн хуулийн төсөлд “Архи согтууруулах ундааг худалдах зөвшөөрлийг Сум, Дүүргийн Засаг дарга, Цагдаа, Онцгой байдал, Татвар, Мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн нэг жилийн хугацаагаар төрөл тус бүрээр нь олгож, түдгэлзүүлж, зөрчил гаргаагүй тохиолдолд хоёр жилээр сунгана” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Сум, Дүүргийн Засаг дарга нарт архины зөвшөөрөл олгох эрх мэдэл очно гэсэн үг л дээ. Ингэснээр авлига, хээл хахууль нэмэгдэхгүй гэх баталгаа алга.


 

Архи зардаг дэлгүүрийг цөөлснөөр архидалт багасна гэж үү

Үүний дараа “5-10 мянган хүн тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байна” гэж тусгаж. Үүнээс үзэхэд нийслэлд 100-200 ширхэг архи зардаг дэлгүүр байх нь. Мөн зарим сум архи зардаг ганц ч дэлгүүргүй байх нь л дээ. Ингэснээр хэн нэгнийг монополь эрхтэй болгож байна. Мэдээж Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 200 ширхэг архины дэлгүүрийн эзэн болчихвол тэр хүн л хэмжээлшгүй баян эрхэм болох нь тодорхой. Мөн эдгээр дэлгүүрүүдийн эзэн болохын тулд эрх мэдэлтнүүдийн гарыг хүндрүүлэхээр цуваа үүсэх нь зайлшгүй. Харин архидалт багасах болов уу.

Ер нь иймэрхүү хориг тавигдах болгонд өнөөх зүйл нь далд хэлбэр рүүгээ шилждэг гэдгийг Монголчууд маш сайн мэддэг болсон. 1990-ээд онд шагийн архи гээч зүйл ихээр дэлгэрсэн. Энэ нь хориг хаалттай холбоотой.

Саяхны жишээ гэвэл, мөн л Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль” байна. Сүртэй хориг, хаалттай хууль боловч хэрэгжилт нь хангалтгүй. Харин ч тамхийг нууц орчинд худалдан борлуулах боломжийг бий болгосон. Үүнээс шалтгаалж үнийг өсгөх сайхан нөхцлийг бүрдүүлсэн. Харин тамхийг тусгай зөвшөөрлийн дагуу худалдан борлуулдаг байсан нөгөө л дэлгүүр ажиллуулдаг хэсэг л хохирогч болж үлдсэн дээ.

Эцэст нь архи зардаг дэлгүүрийг цөөлснөөр архидалт багасна гэж эрхэм гишүүн үзэж.  Нэг талаар тийм байж болох л юм. Гэхдээ өнөөдөр спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуй нэгжийн үйлдвэрлэж буй энэ их архи, согтууруулах ундаа ямар ч хамаагүй аргаар хэрэглэгчдэд хүргэх нь ойлгомжтой. Үнэндээ “Архины хяналтын тухай хууль”-аар дамжуулагчийг л багасгасан болохоос хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёр нь хэвээрээ л байна шүү дээ. Үүний дараа архидалт багасах уу, эсвэл хэнээс ч гуйхгүйгээр амьдралаа аваад явж буй залуус хохирох уу? Бодох л хэрэгтэй.

Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд уг хуулийн төслийн асуудлаар 5 хоногийн завсарлага аваад байгаа. Үүний дараа ийм хууль байх уу үгүй юу гэдгийг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл найман нэрийн дэлгүүрүүд үүдээ барих уу, үгүй юу гэдгийг эрхэм гишүүд л шийдэх болчихоод байна. Энэ хууль нийгмийн хүлээлт болоод байна гэж хэвлэлийнхэн бичих дуртай. Бат, Хандаа хоёр шиг олон залуусыг хоолноос нь салгах хуулийг нийгэм даяар хүлээж байгаа гэж үү. Үгүй л байх.

Ер нь ч тэгээд архины хэрэглээг багасгах гэж байгаа хүн өөрөө архи үйлдвэрлээд явах нь шударга ёс мөн үү?
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • wefcawecf 2016-04-09 11:19:05
    arhiiig hyzgaarlah gants arga bol arhinii tatvaraaa tultal nemeh.
    103.10.22.68
    Мэдэгдсэн Хариулах
  • $$$$$$$$$$$ 2015-02-03 00:56:00
    Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод Бүртгүүлсэн тохиолдолд та 25$ abna
    122.201.22.157
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-02 18:12:31
    ter ailiin orlogiig hangahiin tuld arhi zarj teniign hymyys uuj hordoj yhseer baih bolj bn uu,ern arhiig haachih heregtei
    71.218.29.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Үл мэдэх 2015-02-02 16:19:22
    архи тамхи үйлдвэрлэгч импортлогчид болон тэдний гэр бүл хамаатансаданыг УИХ-д сонгогдохыг хориглох хууль санаачлаад батлуулчих зоригтой эрх мэдэлтэн бна уу
    202.126.91.172
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2015-02-02 14:42:28
    Setguulch zov bichje.Zovhon tusgai delguurer,esvel ih mongo tolson n zarna gevel monopoliud l bayjina.Amidrala zalguulj baiga ulsud ter ih tolborig davahgui.......
    202.21.106.120
    Мэдэгдсэн Хариулах
  • toodooo 2015-02-02 11:06:25
    arhiiig kamertai tusgai delguuurt zarah heregtei eruuuljuuulehiiig n arhiniiii uildver deeern ajiluuulah heregtei ...........
    150.129.140.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-02 10:05:14
    АНУ зэрэг орнуудад бол архийг хүнсний дэлгүүрт худалддаггүй. Зөвхөн архины төрлийн бүтээгдэхүүн худалддаг дэлгүүр байдаг. Тэр нь дүүрэгт ганц байх жишээтэй.
    202.126.89.246
    Мэдэгдсэн Хариулах
  • sos 2015-02-02 08:58:29
    Erdenechimeg gishuuniig demjij bn arhi zarahaas oor amidrah arga alguu?
    119.40.97.89
    Мэдэгдсэн Хариулах
  • gh 2015-02-02 08:20:41
    архи зарахгүй өөр хэрэгтэй зүйл зараач заавал нэг хэсэгээ архиар хорлож хар амиа хоохойлох арчаагүй
    202.179.20.74
    Мэдэгдсэн Хариулах
  • 100gr 2015-02-02 08:04:48
    arhinii delguuriig hurdan haa end deer bichsen hun bol ooroo 8 neriin delguurtei hun um bna
    122.254.127.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүнсний дэлгүүрээр архи зарахаа болье 2015-02-02 07:59:47
    Архийг тусгай дэлгүүрээр зардаг болое. Татвараа нэмэе. Алийн болгон монгол орон архинд умбах ёстой юм бэ. Энэ хууль хэрэгтэй
    49.0.162.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-02 07:44:24
    Маш буруу. 76 маанаг том архины дэлгүүр ажиллуулж, ард түмний амьдралыг уландаа гишгэх нь.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-02 07:30:09
    8 нэрийн дэлгүүрүүдийг хааж өөрсдийн хэдэн том дэлгүүртээ архи зарах гэж байгаа юм. Ийм л гишүүд бидний толгой дээр сууж байна даа. Шунал нь яасан дусдгүй юм вэ...
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-02 06:08:52
    энэ нэг авгай сухой законы талаар интернетээс юм уншаасай. материал олдохгүй бол орос англи хэл дээр олуулаад орчуулуулаасай.
    202.126.89.173
    Мэдэгдсэн Хариулах
  • genteer bayjigch 2015-02-02 03:46:32
    Mash hurdan bayjmaar baiwal hiigeeree tanaas ogt mongo shaardhgvi ooroo ene haygaar bvrtgvvlsneer 25$, oor hvniig ooriiho bvrtgbvlsen haygaar bvrtgvvlheer tand ...
    182.160.4.116
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-02 03:39:44
    Arhinii bisiness hiij ard tumnee hohirooj baigaa humuust haraal hureesei
    202.179.28.190
    Мэдэгдсэн Хариулах
  • tenegt 2015-02-02 03:20:49
    bid iim l teneguudiig sonhson
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах
  • boogii  2015-02-02 02:42:28
    arhinii uilwerlelee l bagasgachihd bolno shde. heden muu 8 neriin delguurtei orootsoldood nemer baihgui. ted chin hereglelchided hurgej baigaa l uls.
    1.25.119.52
    Мэдэгдсэн Хариулах
  • дэмжиж байна 2015-02-02 02:24:50
    зөв дэмжиж байна
    202.21.111.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2015-02-02 01:36:13
    Monopol erhtei heden tom companiudiig l demjsen teneg huuli!! Zasag darga novshiin mhg iihan l hahuuliar bayjina ene huuliar bol. Shudargaar olgono gej hutsaach...
    36.2.138.56
    Мэдэгдсэн Хариулах
  • amidrald oirhon bmaar um 2015-02-02 01:31:44
    TZovshoorloo olgohgui l geed bsa.Max.nomin neegdene hezeenii olgohgui zovshooroloo avsan monopolddog.ed nariig zaruulaha boliod 8nwriin jijig delguireer zarii
    150.129.142.231
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa  2015-02-02 01:29:17
    Neeh bayan avgai bid nariig oilgohgui ldee....minii zeeliig tolooroi.shaamii chini
    150.129.142.231
    Мэдэгдсэн Хариулах