Онцгойгийнхны хангалтад 240 гаруй тэрбум төгрөг шаардлагатай
Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд дунджаар 20-30 удаа цаг агаарын аюулт vзэгдэл тохиолддогийн гуравны нэг орчим нь гамшгийн хэмжээнд хvрч, жил тутам 5-7 тэрбум төгрөгийн хохирол учирдаг байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд онцгойгийнхон 9000 гаруй хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 80 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Гэтэл улсын хэмжээнд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалт 30 орчим хувьтай байгаа ажээ. Үүнийг иж бүрэн болгохын тулд 240 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Хүн амын хэт төвлөрөл, үйлдвэржилт, хотжилт, хот төлөвлөлт, хөгжлийн бодлоготой уялдуулан зарим аврах, гал унтраах анги, салбарыг өргөтгөх, шинээр барих шаардлагатай ч тулгарч байгаа аж.
Тиймээс энэ жил аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.  Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжиж 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгслийг нийлүүлэхээр болсон байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-02 01:17:59
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.233
    Мэдэгдсэн Хариулах