"Цагаан сар"-ын бэлтгэлээ базаасан уу
Монгол Үндэсний "Цагаан сар"-ын баяр ойртсон энэ өдрүүдэд дэлгүүр, зах худалдааны төвүүд хүн ихтэй байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд эхэлжээ. Энэ амралтын өдөр тус үзэсгэлэнг зорив. Очиход гаднах зогсоол нь машин тавих зайгүй битүү байсан агаад тус үзэсгэлэн олны хөлд дарагдсан байв.

Үзэсгэлэн худалдаанд Манай Үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид цугларч, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.
Тэнд “Цагаан сар”-аар ирсэн зочдоо дайлах цагаан идээ, тавгийн боовноос эхлээд бэлэн бүтээгдэхүүн бэлэг дурсгал, Үндэсний дээл, гутал хувцас гээд байхгүй юм үгүй.  


Тухайлбал, цагаан идээний тасгаар очиход Хэнтий, Ар хангай, Тэв аймаг гээд орон нутгаас иргэд ирж өөрсдийн цагаан идээгээ худалдан борлуулж байна. Ааруул гэхэд л дотроо аарцных, сүүнийх, жимстэй, жижиг том, хээтэй хээгүй гээд төрөл бүр. Үүнийгээ дагаад үнийн хувьд  ч өөр байна. Хэрэв та аарцны ааруул авахыг хүсч байвал нэг кг-ыг нь 6 мянган төгрөгөөс эхлэн 20 мянган төгрөгөнд багтаан өөрийн хүссэн хэлбэр дүрстэй ааруулаа авах боломжтой. Харин сүүний ааруул хамгийн амттай нь гэх агаад яг 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Харин ааруулаар тавгийн идээгээ засдаг айлууд байдаг. Тэдэнд зориулаад орон нутгийн худалдаачид маань цартай нь хамт нэг таваг ааруулуудыг 110-160 мянган төгрөгөөр худалдаалж байна.


Бусад цагаан идээний үнийг сонирхвол,
Нэг тогооны өрөм 8000-9000 төгрөг
Олгойтой шар тос 13000 төгрөг
Хайлмаг 10000 төгрөг

Харин тавгийн боов буюу хэвийн боовнууд  хийж буй үйлдвэрээсээ хамаараад өөр өөр үнэтэй байна. “Суман гүн” талх нарийн боовны үйлдвэрийнх нэг хэвийн боов 2000 төгрөг байхад “Өгөөж”-ийнх 2200 төгрөг байх жишээтэй. мөн 2500 төгрөгийн хэвийн боов ч бас байна. Харин еэвэн 5000 төгрөгөөс эхлээд 9600 төгрөг хүртэлх үнэтэй байна. Энэ нь еэвэнгийн цар, хэмжээнээс хамаараад үнэ нь өөр байна.

Мөн “мишээл экспо” төвд үндэсний хувцас үйлдвэрлэгчид өргөнөөр оролцож байна. Дээлийн үнэ ханшийг сонирхвол гадуур худалдаалж буй дээлүүдээс арай өндөр үнэтэй ч харилцан адилгүй. Учир нь дээл бүхэн өөр өөр загвартай. Хүүхдийн дээл 50-100 мянган төгрөгт багтаж байхад, том хүний дээл 110-300 мянган төгрөгийн үнэтэй байна.



Бэлэг дурсгалын зүйлсээс нэрлээд байвал их. Монголд үйлдвэрлэсэн ширэн түрийвч, оймс, гэрийн шаахай, ороолт, цүнх гээд тэнд бүгд байна.
 Монголчууд бид Үндэсний “цагаан сар”-ын баяраар бие биетэйгээ золгохдоо хөөрөг зөрүүлж мэндэлдэг билээ. Тэгвэл тэрхүү хөөргийг ч мөн даалингийн хамт тэнд худалдаалж байна. Хөөрөг бүр өөр өөр хийц өнгө загвартайгаас хамаараад үнэ нь 20-150 мянган төгрөг хүртэлх үнэтэй байна. Харин хөөрөгний даалин дангаараа 20 мянган төгрөг гэнэ. Гэхдээ хөөрөг авсан хүнд даалинг нь үнэгүй өгнө гэсэн лангуунууд ч байна.

Ийнхүү уламжлал болсон цагаан сарын баярын өмнө зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-” үзэсгэлэн худалдаа худалдан авагч ихтэй, олны хөлд дарагдсан байна. Гэхдээ иргэд тус үзэсгэлэн худалдаагаар худалдаалж буй бараа бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй байгааг хэлж байв. Өөрөөр хэлбэр ард иргэддээ зориулан ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал тэнд маш ховор байсныг хэлэх хэрэгтэй.

Ингээд үзэсгэлэн хцдалдааг зорьсон иргэдийн санааг бодлыг сонссон юм. Нэгэн иргэн " энд үндэсний үйлдвэрлэгчид бараг бүгд цугларсан харагдаж байна. Бараа бүтээгдэхүүний сонголт ч өргөн байна. гэхдээ бүтээгдэхүүний үнэ маш өндөр үнэтэй байна. Ганцхан хүүхлдийн тэмээний ноосон оймс авахад 5000 төгрөг болж байна. Мөн манай улс малаараа баян гэдэг хэрнээ манай малчид цагаан идээнийхээ үнийг дэндүү хөөрөгдөж байна. Аятайхан амттай ааруул авъя гэхэд 20 мянган төгрөгнөөс буухгүй байна." хэмээн бухимдуу байгаагаа хэлж байв.

Тэгвэл өөр нэгэн үйлчлүүлэгч үзэсгэлэн худалдаануудад бүтээгдэхүүний үнэ арай хямд байх болов уу гээд энд ирсэн. Гэтэл тийм биш байна" гэж байв.


Үүнтэй ижил төстэй үзэсгэлэн худалдаа дүүрэг бүрт зохион байгуулагдаж буй. Иймээс иргэддээ зургаан дүүрэгт дараах байршилд “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааны байршлыг хүргэж байна.

БАЙРШИЛ:
1. Баянзүрх “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай,  “Тэнгэр” бөөний худалдааны төв
2. Сүхбаатар Цэрэндоржийн гудамж гадна талбайд
3. Чингэлтэй Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн тал гадна талбай
4. Баянгол “Leon tower”
5. Хан-Уул “Скай трейдинг”, Номингийн бөөний худалдааны төвийн дотор, "Home плаза"-гийн дотор талбай, “Номин Их дэлгүүр”
6. Сонгинохайрхан “Silver” худалдааны төвийн дотор талбай, "Сувдан төв”-ийн дотор талбайд
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tuul 2015-02-03 01:36:05
    Mongol baraa gej hugiin yum heden turuuwch tulhuuriin oosor ,esgii hairtsagtai heden shagai,oims ,podwolk uur yu baigaa yum unetei gej hund ugchih yum bhgui!, ...
    103.229.122.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2015-02-02 16:09:44
    Onoodor ochloo une gej tengert hadsan bna!!! Hagas kg aaruul 12000 tog avla.aaruular ide zashad 160000 tog .ene Odoo tiim ondor zardalar butdeg Ed uu?
    103.229.122.202
    Мэдэгдсэн Хариулах
  • xotiin irgen 2015-02-02 06:03:52
    malchidin tsagaan sariig xotinxon xiij yadag bnaa xodoonii garuudiin suu tsagaan idee max suug ondor uneer boonoor ni avch orlogo oruulj bdg yostoi xereggui
    203.169.49.148
    Мэдэгдсэн Хариулах
    • Хннн 2016-02-04 04:26:28
      Чи ч тэнэг мал юм даа
      172.98.85.223
      Мэдэгдсэн Хариулах
    • Монгол 2015-02-02 13:12:02
      Хотоороо дүүрэн хөдөөнийхөн болсон тул хийх л байх даа. Ер нь хотийнхон нь оройлж энэ хжрэгтэй хэрэггүй зүйл бие биедээ бэлэглэдэгийг нь болиулах хэрэгтэй.
      110.174.221.68
      Мэдэгдсэн Хариулах
      • хннн 2016-02-04 04:27:56
        Бэлэгний асуудал бол зөв. Уламжлалт баяраа хийх нь зөв. Ах дүүсээ мэдэлцэж Мэнд ус мэддэг ганц баяр
        172.98.85.223
        Мэдэгдсэн Хариулах
  • ug  2015-02-02 03:40:08
    ug usegiin aldaagaa hyanan nyagtlaj baigaad medeegee oruulj bai.
    1.25.119.52
    Мэдэгдсэн Хариулах